Нийгмийн
Төгөлдөр хуурын дугуйландаа 100 км-ийг туулж очдог Хантай багийн багачууд

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд бага сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан төгөлдөр хуурын дугуйлан нээгджээ. Энэ дугуйланд тус сумын Хантай багийн хүүхдүүд төгөлдөр хуур сурахаар хамрагдаж байна.
Дугуйлан долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэдэг. Хантай багийн багачууд энэ өдөр дугуйландаа ирж очихын тулд 100 гаруй км замыг туулдаг байна. Ингэхдээ тэдний эцэг эхчүүд хоёр хоёроороо баг болж хүүхдүүдээ дугуйланд нь хүргэдэг аж. Тэд өнгөрсөн долоо хоногт анхны аяа тоглож сурчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 км алхдаг уу ? Бичсэн зорилго нь юу вэ ?