СПОРТ

Волейболын дээд лиг: 2021 оны аварга “Хилчин” клуб шинэ бүрэлдэхүүн “Хөвсгөл-Эрчим”-д хожигдсон өдөр

Монголын волейболын холбооны "Үүндэсний дээд лигийн аварга шалгаруулах" тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн эмэгтэй багуудын тоглолтоор буюу Уурхайчин болон Улаанбаатар клубуудын тоглолтоор эхэлсэн. Энэ тоглолтод "Улаанбатар" клуб 3:0 харьцаагаар ялалт байгуулж хэсгийн анхны хожлоо авав.

Өнөөдрийн дөрвөн тоглолтоос сонирхол татсан өрсөлдөөн өмнө жилийн дээд лигийн аварга баг "Хилчин" клуб болон хүчтэй шинэ бүрэлдэхүүн болох "Хөвсгөл-Эрчим" клубуудын хооронд явагдана хэмээн спорт сонирхогчид таамаглаж байв. Энэ тоглолтод "Хилчин" клуб ялагдал хүлээж сэтийн харьцааг 3:0-ээр өндөрлүүллээ. Харин ялалт байгуулсан шинэ бүрэлдэхүүнтэй "Хөвсгөл-Эрчим" багийн хувьд тун чиг чамбай тоглолтыг үзүүлж энэ жилийн дээд лигт хүчтэй өрсөлдөх баг гэдгээ эхний тоглолтоороо батлан харуулав. Тус багийн бүрэлдэхүүнд 2021 оны дээд лигээс мөнгөн медаль хүртсэн "Хобби-Эйс" клубын Хосбаяр, Хонгорзул тэргүүтэй дөрвөн тамирчин, мөн ОУХМ Цэцэгжаргал нар багтжээ. 

Мөн энэ өдөр "Хөвсгөл-Шинэ үе" клуб "Өвөрхангай-Хашхан" багийг 3:2-ын харьцаатайгаар буулган авсан бол "Энагурэ" клуб "Тэнүүн огоо"-г 3:0-ийн харьцаатайгаар хожиж хэсгийн анхны хожлоо авчээ. Тэмцээн маргааш эрэгтэй тоглолтоор үргэлжилнэ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button