Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургууль сурагчдадаа зориулан үнэгүй суурин утас байршуулжээ

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль сурагчдадаа зориулж суурин утас байршуулжээ. Энэхүү утсаар сурагчид бүх үүрэн телефоны дугаар руу буюу сүлжээ харгалзахгүй үнэ төлбөргүй ярих боломжтой юм.
Ингэснээр хүүхдүүд асран хамгаалагчдаа байршлаа мэдээлэх, хэрэгтэй үедээ холбогдох давуу байдлыг бий болгож өгсөн байна. Мөн асран хамгаалагч заавал хүүхдэдээ сургууль руу нь утас өгч явуулах шаардлагагүй, хүүхдүүд ч ухаалаг утасны зохисгүй хэрэглээнээс ангид байх сайн тал ажиглагдаж эхэлсэн аж. Цаашлаад бага насны хүүхэд утсаа гээгдүүлэх, мартаж өөр газарт орхих тохиолдол их гардаг учир энэ тал дээр ч сайн шийдэл болж өгсөн байна.
Энэ санаачлагыг Монголын Цахилгаан Холбоо ХК эхлүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулиудад байршуулж байгаа юм байна. Энэхүү утасны бүхээгийг тус компани төв салбарынхаа гадна болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад байршуулж эхлээд буй.
Тэгвэл энэхүү утасны үйлчилгээг орон нутгийн сургуулиудад байршуулж эхэлсэн бөгөөд анхны үнэгүй ярьдаг "Итгэлтэй утас"-г Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургуулийн бяцхан сурагчдад зориулан байршуулжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утсанд нь энэ охин хүрэх үү ?
Хүүхдэд зориулж юм хийж буй бол өндөрт нь тааруулна уу !