ЭДИЙН ЗАСАГ

Гашуунсухайт боомтоор 19 сая тонн нүүрс экспортлов

Гашуунсухайт боомтоор өчигдөр /2022.10.10/ 110 мянган тонн нүүрсийг экспортложээ. Энэ нь өмнөх өдрүүдээд 25 мянган тонноор давсан үзүүлэлт аж.

Тус боомтоор нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин зэрэг нийт 919 машин гарчээ. Манай улс  эхний есөн сарын байдлаар 19 сая тонн экспортлосон байна. Ингэснээр энэ оны нүүрсний экспортын гүйцэтгэл 85 хувьтай боллоо.

Гадаад худалдааны энэ оны эхний есөн сарын байдлаарх нийт бараа эргэлтийн 50.5 хувийг нүүрс эзэлж байна. Нийт 4505.8 сая ам.долларын нүүрсийг экспортложээ.

Н.АНУЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button