Нийгмийн

Мөрийтэй тоглоод өрөнд орсон бол төлөхгүй байх хуулийн зохицуулалттай

Иргэний хуулийн тавдугаар бүлгийн 486 дугаар зүйлд:

-"Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй. Тоглох мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ" гэж заажээ.

Энэ нь хэрэв мөрийтэй тоглоом тоглоод бусдад их хэмжээний мөнгөө алдсан, эсвэл эд хөрөнгөө алдсан байвал заавал тухайн эд хөрөнгийг өгөх ёсгүй гэсэн үг. Түүнчлэн мөрийтэй тоглоом тоглох зорилгоор зээл авсан бол мөн адил үйлчилнэ.

Манай улс 1999 оны эрүүгийн хуулиар мөрийтэй тоглоомыг анх хуульчилсан. Тухайн үед тоглосон болон тоглуулсан аль аль нь эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан бол 2020 онд тус хуулийг өөрчлөн зөвхөн мөрийтэй тоглоом зохион байгуулсан аж ахуй нэгж, иргэнд эрүүгийн хариуцлага ноогдуулдаг болсон юм.

Тодруулбал, олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь уьдчилан төсөөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай. Мөн 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх болон зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,  дээрх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин тоглосон үйдлүүдэд зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох шийтгэл ногдуулахаар заасан байдаг аж.

Өнгөрсөн онд мөрийтэй тоглоомын 483 хэрэгт бүртгэл нээн шалгажээ. Энэ нь 2020 онынхоос 94 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк санхүүгийн байгууллагатай хамтран шалгалт хийхэд өдөрт дунджаар 1000 гаруй дансаар 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгддэгийг тогтоожээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөрийтэй тоглож өрөнд ордоггүй. Өр тавьж мөнгө аваад тэрүүгээрээ мөрийтэй тоглоод алддаг шүү хүмүүс. Мөрийтэй тоглоом хэзээ ч зээлээр тоглуулдаггүй билээ

Холбоотой мэдээ

Back to top button