Нийгмийн

ОХУ Украины газар нутгийг өөртөө нэгтгэснийг буруутгасан тогтоолд манай улс түдгэлзлээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулганы хуралдаанаар Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн, халдашгүй байдлын тухай тогтоолыг хоёр өдрийн турш хэлэлцлээ.  Тус тогтоолоор Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг ОХУ-д хууль бусаар нэгтгэсэн үйлдлийг буруутгасан тогтоол юм.

Хуралдаанд оролцсон 183 улсын 143 нь уг тогтоолыг дэмжсэн байна. Ингэснээр ОХУ-ын зүгээс Украинд халдан түрэмгийлж, газар нутгийг нь хүчээр нэгтгэхээр оролдож буй явдлыг НҮБ-ын гишүүн орнууд буруу хэмээн үзлээ.

Харин Хятад, Энэтхэг улсаас гадна хучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд, Африк, Латин Америкийн улс тэргүүтэй 35 орон түдгэлзсэн санал өгжээ. Манай улс тус 35 улсын нэг юм.

Татгалзсан таван улс нь:

  • ОХУ
  • Сири
  • Беларусь
  • Хойд Солонгос
  • Никарагуа юм.

Украины ерөнхийлөгч В.Зелинський тогтоолыг дэмжсэн 143 улсад талархал илэрхийлж, эзлэгдсэн газар нутгаа буцааж авахаа амлалаа.

Н.АНУЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button