УЛС ТӨР

Нэгнийгээ тойрч, даргад өргөмжилсөн АН-ын хөгшчүүлийн хандыг залуучууд нь "хага дарав"

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан МАН-ын УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих "СҮҮДРИЙН ПАРЛАМЕНТ"-ын удирдлагуудаа тодруулах үндэсний бодлогын хороог хуралдуулж байна. Эл хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам тэргүүтэн иржээ. Мөн энэ хуралдаанд М.Тулгат ирж, уг хуралдааныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн ҮБХ-ны хурал үхчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй байгаа ч хуралд сууж буй гишүүдийн зүгээс шүүмжлэлт үгсийг олонтаа хэлсэн, АН хэдэн хөгшчүүлээсээ салах болсныг давтан давтан сануулсан хурал болж байна.

Хуралдааны эхэнд намын дарга гэх С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ны даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлж, Д.Ганбатыг "Улс төрийн айдасгүй, хэлэх үгээ айдасгүй хэлдэг, манлайлдаг, үлгэрлэдэг лидер хүн манай намд хэрэгтэй байгаа юм. Тийм цөөхөн хүний нэг" хэмээв. Харин намын зарим гишүүд нь "40-өөс доош насны залуучуудад итгэл үзүүлвэл яасан юм бэ" гэсэн ч зарим нь Д.Ганбат л биднийг аварна шүү. Өөрийгөө засаж, хөрөнгөжиж, гэрээ засчихсан хүн" хэмээснээр санал хураалт явуулсан юм. Улмаар Д.Ганбат С.Эрдэнийн санал болгосноор өрсөлдөгчгүйгээр ҮБХ-ын даргаар 88 хувийн саналаар сонгогдов.

Хурал цаашид улам маргаантай өрнөсөн нь шинэхэн даргаар сонгогдсон Д.Ганбат ҮБХ-ны Тамгын газрын даргад, АН-аас гарч МАХН-аас сонгуульд нэр дэвшиж байсан Б.Дэлгэрмааг нэр дэвшүүлсэн явдал байлаа. Түүний энэ санал ҮБХ-ны олон гишүүнийг бухимдуулж, тэд ээлж дарааллан үзэл бодлоо илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, АН-ын ҮБХ-ны хуралдаан ардчилалгүй болж байгааг гишүүд нь шүүмжиллээ.

Зарим гишүүд нь "Б.Дэлгэрмаа АН уналтад орсон үед хаяж яваад МАХН-аас нэр дэвшиж байсан хүн. Өөрөөр нэрээ татаарай. Шинэ нүүр царай манай намд хэрэгтэй байна. Та нарыг насны ангиллаар ялгаварлан гадуурхаагүй. Шинэчлэл үнэхээр хэрэгтэй байна. Та нарыг хүндэлж явсан. Гар өргөж явсаар ирсэн. Баярмааг нэр дэвшүүлмээр байна. Өнөөдөр миний хүслийг ҮБХ-ны гишүүд дэмжиж өгөөч” гэв.

Мөн “Манай нам ямар нөхцөл байдалд ороод байгаа юм бэ. Хэдэн хүн дунд даргын суудал яваад байх юм. Хэдэн залуучуудаа дэмжиж байгаа юм алга. Энэ хурал мурал энэ байдлаараа үнэхээр утгагүй санагдаж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Өчнөөн хүн харж байгаа шүү дээ. Залуу хүн тавиад ажиллачихаасай гэж харж байсан. Д.Ганбат дарга аа та бүлгийнхээ асуудлыг яриад, гадаад тэмцлүүлээ хийвэл бидэнд тус дэм болно шүү дээ. Хүчин төгөлдөр хуралд суугаад байгаа юм уу, бид хүчин төгөлдөр ҮБХ-ны гишүүд мөн ч юм уу биш ч юм уу” гэв.

Харин Д.Ганбат  “Б.Дэлгэрмаа дарга үлгэр жишээ үзүүлж ажиллах байх гэж тооцсон шүү” гэв.

Ингээд гишүүд  саналаа хэлж дууссаны дараа нэр дэвшигч Б.Дэлгэрмаа үг хэлэв. Тэрбээр "АН АН шиг ҮБХ шиг хуралдаж байна. Би ҮБХ-ны гишүүн биш. Анх удаа хуралд суулаа. Хэд хоногийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ уулзаж, АН бодлогын нам болох хэрэгтэй байна. Алийн болгон бид тамга тэмдэг гэж явах вэ. Эв нэгдэлтэй, бодлого ярьдаг нам болох хэрэгтэй байна гэж хэлсэн.

Намайг хэрэггүй гэж үзэж байгаа бол хэрэггүй байна биз. Бид мөнгөөр дийлж гарахгүй. 2024 онд бид бодлогоор давж гарна. Гишүүд та нар саналаа өөрсдөө өг. Би өөрөө дурлаагүй,  надад санал тавьсан юм. Энэ албан тушаал бол томилогддог албан тушаал. Тиймээс ҮБХ-ны гишүүд та нар өөрсдөө хэрхэхээ шийдээрэй” гэв.

Харин заалнаас нэр дэвшүүлэхийг хүссэн, ҮБХ-ны гишүүн Баярмаа “Сүүлийн хэдэн удаа болоогүй эрүүл маягийн хурал болж байна гэж харж байна. Зарчим л яриад байгаа юм л даа. Б.Дэлгэрмаа элчин сайд асаныг сайн танина. Хуулийг нухдаг. Намайг дэмшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Үүний ард зарчим яриад байгаа юм. Энэ хурал ер нь хүчинтэй юм уу гэдгээс эхлүүлээд асуудал байгаад байна. Б.Дэлгэрмаа өөр намаас сонгуульд дэвшсэн. Хөөдөг хууль юу болсон юм бэ. Хэзээ хөөсөн, хэзээ буцаагаад авчихсан юм бэ. АН-ынханд идэр үеийнхэн байдаг юм байна гэдгийг нотлох маш сайн хурал болж байна. та нар залуучууддаа зөвлөөд ард нь баймаар байна. Тамгын газрын даргын албан тушаалаас би бол нэрээ татна" гэв.

Ингээд Б.Дэлгэрмааг дэмжих эсэх санал хураалт эхэлж, заал дүүрэн хэрүүл маргаан болсноор АН хэвлэлийнхнийг оруулаагүй хурлынхаа шууд дамжуулалтын лайвыг тасалж орхив. Тэд энэ хэрүүл маргаанаа олон нийтэд үзүүлэхийг хүссэнгүй бололтой. Эх сурвалжаас авсан мэдээллээр санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь Б.Дэлгэрмааг дэмжээгүй, унагаажээ. Одоо тус ҮБХ хаалттай үргэлжлэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-13 16:04

МИНИЙ АРДЧИЛСАН НАМЫГ БУЗАРТУУЛЖ ХҮНЭЭР БОЛ ТЭМБҮҮРҮҮЛСЭН ХҮН БОЛ ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГА НАР БӨЛГӨӨ.СОСОРБАРАМАА ЧИ ГЭРТЭЭ СУУЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГИТАРАА ҮҮРЭЭД НЭГ УУЛЫН МУХАРТ ОЧООД ХЭВТЭЭЧЭЭ ЧИНИЙ АН АНХДАГЧ ГЭЖ ҮХСЭН АЦ НЬ БАЙДАГ ЮМ �######� ӨВГӨН МИНЬ ГУРИЛ ЦАЦУУЛСНАА ИХ АЗ ЗАВШААН ГЭЖ БОД. ДЭЛГЭРМЭЭ БОЛ ТЭМБҮҮ ТАРААГЧДЫН НЭГ МӨНӨӨСӨӨ МӨН МАХН д ОЧИЖ ГУСУУЛЖ БАЙГААД ИРСЭН ЭНЭ НАМ ДАМЖСАН ГАРУУД Л МАНАЙ НАМЫГ ТЭМБҮҮ ӨВЧНӨӨР ӨВЧЛҮҮЛСЭН. НЭН ХАЛДВАРТАЙ ТЭМБҮҮГ УСТГАЖ НАМАА ЭРҮҮЛЖҮҮЛЖ АВАХАД ЗАЛУУЧУУД ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХӨГШИН ӨВГӨН ЭМГЭНҮҮДИЙГ �######�УУЛЬЯА ЭРДЭНШАНЗУВ СО СОЛИОТ ЭЛБЭГ БАТТУЛГА НАРЫН ЭРҮҮ ӨВДӨГ НЬ ОЙРТОЖ ХАА ХАМААГҮЙ БУРЖ ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗАРДАГ БОЛЛОО.УЛИГТ ХӨГШИН БУХ ЦЭЭЖИНДЭЭ ХУРИМТЛУУЛСАН БЯРАНДАА ААРХАЖ САЙХАН СОГООНУУДЫГ ХУРААГААД ХАРАЙЖ ЧАДАХГҮЙ СУВАЙРУУЛДГИЙГ УХНА ЭЛБЭГ БАТТУЛГА ЭРДЭНЭ СО СОЛИОТ НАР САНА МЭДЭЖ АВ.ХӨГШИН ТӨМСӨГНҮҮДЭЭС ЗАЛУУ ТӨМСӨГНҮҮД ХАМААГҮЙ ДЭЭР. МАРТСАНААС ФОРТУНАГААР БӨӨЛҮҮЛЭЭЧ МАН г ГАЗРЫН ХӨРСНӨӨС АЛГА БОЛТОЛ БӨӨЛҮҮЛЭЭЧ ТА НАР БЭЛТРЭГ ХОЧИТ ЗИ ОВОГТЫГ ЯАЦЫН АЛААД ХАЯЦАН ЮМ УУ? ЗИ ОВОГТ ЯАГААД ИРЖ ХУЦАХГҮЙ БАЙНА АРДЧИЛСАН НАМЫХАА ТЭМБҮҮ БОЛОН БЭЛГИЙН ЗАМЫН АЙМШИГТ ХАЛДВАР ШИГ ЭНЭ ӨВЧНӨӨС САЛЬЯА АЦНУУДАА

Зочин
Зочин
2022-10-13 18:17

Юун Дэлгэрмаа вэ? МАХН-нд урвасан биз дээ

Зочин
Зочин
2022-10-13 20:13

Huurhun shuu Delgermaa egch

Үнэн үг
Үнэн үг
2022-10-14 07:14
Reply to  Зочин

Xaxa. Hugshin emee.

Зочин
Зочин
2022-10-14 15:36
Reply to  Үнэн үг

Намбатай сайхан хүүхэн шдэээ

ЗочинЗочин
ЗочинЗочин
2022-10-14 08:13

АН-ынхан эвлэхгүй, бүтэхгүй. З�##�уус гарлаа ч хогийн ургамлын хөрс, үндэснээс ургасан адилхан хогийн ургамлууд ургана.

Зочин
Зочин
2022-10-14 11:39

ЯЛТАН ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ

Back to top button