УЛС ТӨР

Хоорондоо 5-6 жил утсаар яриагүй сайд нарыг "гүтгэжээ"

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын утсаар ярьсан яриа бүхий нэгэн нийтлэл Өдрийн сонинд нийтлэгджээ. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар сайд "Хотод юу ч өгөхгүй гэж тэр бөхдөө хэл гэх" мэтчилэн Ж.Сүхбаатарт уурсаж, Ж.Сүхбаатар гайхан утсаа тасалсан гэх утгатай байв.

Тэгвэл уг нийтлэлд гарсан яриа болоогүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр "Энэ бол гүтгэлэг. Би сүүлийн 5-6 жил Сүхбаатар гишүүнтэй, Сүхбаатар сайдтай утсаар яриагүй. Тэгээд ч хэн нэгэнтэй утсаар ярихдаа утсаа спикер дээр тавьж ярьдаггүй. Гүтгэж, доромжилж ханадаггүй ээ. Ёс зүй энэ тэрээ байдаггүй юм гэхэд ичих булчирхай нь хаачдаг юм бол доо?" гэсэн байна.

Харин Ж.Сүхбаатар сайдын хувьд одоогоор ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2022 16:55

Сайн байна, ингэж тангараг тасарч, тонгорог чичих ёстой

Зочин
Зочин
10 сар 14, 2022 20:36

МИНИЙ БӨХ ДАРГА ЯАЦЫН ТЭР БӨХДӨӨ ГЭНЭ ШҮҮ МАНАЙ ХҮРЭЛЭЭ АХ БОЛ ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛДТОЙ ГАНЦ ҮЗДЭГ ТҮШЭЭ БАЙСЫМ ШҮҮ ЗИ ОВОГТ ГЭЭД Л ЭНЭ СҮХБААТАР САЙД БОЛ БУРХАН БОЛООЧ НАР ЗАМ БӨГЛӨӨД ГЭЭД БАЙСАН НӨХӨР МӨН ШИГ БАЙНА. САЙХАН ҮЗЭЛЦЭЭ БООЦОО ТАВЬЯА БИ 1000 ТӨГРӨГ ХҮРЛЭЭ АХДАА ТАВИЛАА

Зочин
Зочин
10 сар 15, 2022 09:44

жонхуу баттулгын цөөхөн үлдсэн мояа омгийнхон захи�##�гаар л хийдэг.Эзэн жонхуу нь үхэхдээ үхэр буугаа тавиад эхэлж дээ бузар баттулга удахгүй ялаа үүрнээ.

Холбоотой мэдээ

Back to top button