Нийгмийн

ШИНЭ нам Ж.Батзандангийн шоронгоос бичсэн захидлыг үгүйсгэлээ

Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган Чингэлтэй дүүргийн шүүхээс 30 хоног хорих шийдвэр гаргаад байгаа билээ.

Түүний шоронгоос бичсэн гэх захидал зарим сайтуудаар дэлгэгдээд байна. Гэхдээ түүний энэхүү захидлыг ШИНЭ намынхан хуурамч хэмээн үгүйсгэв.

Тухайн захидалд: "Эрхэм монгол ахан дүүстээ энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе. Батзандан чинь давгүй ээ, дажгүй сайн байгаа. Ойрхон хоёр удаа хагалгаанд орсон болохоор дотуур цус алдаж, үхэлд ч хүргэж мэдэх эрсдэлтэй байгаа учраас Хорих 461 дүгээр ангийн удирдлагадаа хүсэлт гаргаж, шоронгийн эмнэлэгт эмчийн хяналтан дор эмчлүүлж байна. 

Олигархиуд миний биеийг алж болох ч үзэл санаа, тэмцлийг минь хэзээ ч алж чадахгүй ээ. Өнөөдөр Батзандан үнэн үг хэлснийхээ төлөө адлагдаж, шоронд хоригдож шороонд булуулахдаа тулж байна.

Өнөөдөр ард түмэн шударга үг хэлснийхээ төлөө ачигдаж шүүгдэж байна. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэж өвөг дээдэс минь чухам үнэнийг айлджээ. Ноёнтой тэрсэлдээд Батзандан чинь толгойгүй болж болно оо. Нохой мэт үзэгдсэн ард түмэн минь нэг өдөр босно оо. Батзандангийн үг үнэн байсныг, тэмцэл нь шударга байсныг ойлгоно оо. Тэр цагт олигархиуд цусаар уйлаад ч нэмэргүй болсон байх вий. Санагтун, эмээгтүн, бодогтун, гэмшигтүн…

Өдгөөгөөс дөрвөн жил гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Батзандан миний өрөөнд орж ирж байлаа. “Амь авар” гэж, албан тушаалд минь үлдээгээч гэж орж ирж байлаа, гуйж байлаа, гувшиж байлаа, дүү минь гэж энхрийлж байлаа, нутаг минь гэж ханьсч байлаа, шударга гэж тал тохой татаж байлаа. Тэр үед би итгэсэн, дэмжсэн, аварсан, амьдруулсан. Шударга сайхан ажиллана гэж, МАНАН дэглэмийг устгана гэж найдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат бид нар таныг дэмжсэн, огцруулахгүйн тулд үнэт зүйл үзэл бодол нэр төрөө худалдсан, алдсан. УИХ дахь АН-ын бүлгийг хувааж, тарааж, жижиглээд өлмийд чинь дэвссэн. Ардчилсан намыг тасчиж хуваагаад таны өмнө зоог болгон тавьсан.

Та Монголын Ардчиллыг бидний хүчээр өлмийдөө дэвсэн, өргөн их эрх мэдлийг гартаа атгаж, өрсөлдөгчгүйгээр засаглаж эхэлсэн. Таны гарт Монгол Улс тэр чигээрээ орсон. Тэгээд эцэст нь та яав, муу Батзандангаа шоронгийн хадаас болгож, шороонд булахаар шийдэв үү. Батзандан авлига аваагүй ээ, Батзандан ажил хийснийхээ хөлсийг л авсан.

Таны баз Л.Болд хувийн банкиндаа 33 тэрбум төгрөг авч, хүндэт Элчин сайдаар томилогдсон шиг тансаг их зүйлийг хүсээгүй, аваагүй. Д.Мурат шиг боов шоовны хэргээ аргалуулж, болж бүтэхгүй бизнесүүдээ дэмжүүлж гүйгээгүй. Х.Баттулга ерөнхийлөгч шиг төмөр замын төсөл хэрэгжүүлж, төрийн хамгаалалт дор хорин сая доллар оруулж ирээгүй, өчүүхэн муу Батзандан чинь… Энэ бүхнийхээ төлөө Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдээсээ уучлалт хүсье.

Та бүхэн минь намайг ойлгож уучилна гэдэгт итгэж байна. Бид хонины арьс нөмөрсөн чоныг танилгүй алдаа гаргаж, одоо харин таньж авлаа, мэдэж авлаа.  Одоо энэ чоныг байранд тавьж, үүрэнд нь хөөх цаг болжээ. МАН хэмээх МАНгасыг дарж авах цаг нь болжээ. Хамтдаа тэмцье, зүтгэе, Батзандангийн алд биеийг хорьж болох ч агуу тэмцэлийг хэн ч хорьж чадахгүй ээ.

Алдаагаа засъя, авлигалчидтай тэмцье гэж Батзандан чинь та нарыгаа уриалж, энэхүү Шударгуу захидлыг илгээж байна.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн: Жалбасүрэнгийн Батзандан: Монгол улс, Улаанбаатар хот. Хорих 461 дүгээр анги" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2022 19:42

Энэ ёстой гуцдаг олон нүүртэй адгийн шаар шүү

Zochin
Zochin
10 сар 15, 2022 19:57

Hun novsh gej ene l bh daaa...hutsad blgui avsan zeel 17.terbumaa tolxhihoch...

Зочин
Зочин
10 сар 15, 2022 19:59

Алиа новш вэ.

Зочин
Зочин
10 сар 15, 2022 20:03

Худ�##�даа хөгжлийн банкны асууд�##� байгаа болохоор ш�##�гаж байгаа биз дээ ард түмэнийг битгий буруу зүйлд ури�##�аад байгаарай 7 сарийн үймээнийг битгий мартаарай

Зочин
Зочин
10 сар 15, 2022 20:32

Өрөө төлтөл нь шоронд хатаа

Зочин
Зочин
10 сар 16, 2022 01:09

Хүрэлсүхийн үнэн нүүр царайг нь Хуурамч дамбийжаа болохыг нь Монголчууд чамтай чамгүй мэдэхийн дээдээр мэдэх болсон! Харамс�##�тай нь Монголын ардчил�##�ыг Тэр намтайгаа, бас та нартайгаа нийлж устгаад Монгол улсын Ерөнхийлөгч болчихсон шүү! Хүчрэгдэхээсээ ч өнгөрсөн! Одоо бүр гаарч Монгол улсын Үндсэн хуулийг МАН, хувийн эрх ашигтаа нийцүүлэн өөрчлөх Аян дайнд мордсон гэлтэй *Хурандаагаа* Генер�##�аар зүүдэлсэн шигээ Засаг төрөөр тоглож яваа!

Зочин
Зочин
10 сар 16, 2022 02:34

mungiig shuud amaaraa idehguiee, hodood chin uvdunu

Зочин
Зочин
10 сар 16, 2022 08:03

Алд бие Батзандан миний бие �##�жаав�##� �##�жааг ахуй төр минь бүү �##�жааг.

Иргэд
Иргэд
10 сар 16, 2022 09:04

Нэг зүйлийг асууя. Та тав Хүрэлсүхийг аврах гэж ард түмнийг үймүүлж, иргэдэд мөнгө тарааж, хөхөө өвлийн хүйтэнд тэмцсэн дүр эсгэж жүжиглэж явахдаа чи М.Энхболдын өрөөнд хутга гаргаж танхайрсан гэж сонссон. Түүнийг ард түмэн үнэн гэж ойлгож байгаа. Тэр үнэн бол тэрнийхээ хариуцлагыг хүлээж, үнэнээ хэлж, ялаа эдлээд гараад ир. Тэгвэл шударга болно гэж бодож байна.

Иргэд
Иргэд
10 сар 16, 2022 10:16
Reply to  Иргэд

Үнэнийг бичсэн байна. Нэг хүнийг дарга болгохын төлөө нэг хүний эсрэг тэр олон хүнийг мөнгөөр жагсааж, сүрийг үзүүлсэний төлөө хариуцлагаа хүлээ. Уул нь тавуулаа хамтдаа хүлээх ёстой ч чиний бий болгосон хуурамч шударга ёс гэгч жүжиглэлд нийцэхгүй шүүдээ. Ядаж чи ч болов бусдынхаа өмнөөс үнэнээ хэлсэн болохоор ялаа эдэл.

Иргэд
Иргэд
10 сар 16, 2022 10:19
Reply to  Иргэд

Хүрэлсүхийн төлөө жагсаж, шагн�##�д ЖДҮ ээс олон тэрбумыг авсан нь үнэн л байна шүүдээ. Ард түмний татварын мөнгийг төлж нь ялаа эдэлж.

Зочин
Зочин
10 сар 16, 2022 09:32

Хүрэлсүхээс мөнгө авч Ардчилсан намыг хаг�##�ж бут�##�сан гэж байна шүү.

Зочин
Зочин
10 сар 16, 2022 10:42

Мөнгөө бүү төл, иймэрхүү юмаа дэлгэ

Зочин
Зочин
10 сар 16, 2022 11:31

хха хха зээлээ төлөөд шорндоо үлдэээ

Зочин
Зочин
10 сар 16, 2022 11:49

Батзандан л хэлсэн болохоос яг үнэн хэлсэн бна Би Хүүкийг дэмжсэндээ насаараа харамсана МАН г дэмжсэндээ өөрийгөө зүхнэ

Зочин
Зочин
10 сар 16, 2022 13:25

Anhnaasaa tsever yavaagui hun odoo ih l goyo hun boloh geed jujigleed baih yum. Itgeh hun baihgui bolsondoo.

Зочин
Зочин
10 сар 16, 2022 15:03

Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл гэж иймэрхүү байдаг юм бн.сэтгэл зүйгээ эмчлүүл г�##�зуурч бг нөхөр биш биз

Зочин
Зочин
10 сар 16, 2022 15:25

Хуурамч биш байна. Өөрийнхөө 12 тэрбумын зээлийн тухай ганцач үг өгүүлбэр �##�га. Хэлмэгдүүлээд байгаа байгаа юм уу

Зочин
Зочин
10 сар 16, 2022 15:35

Ах, дүүсээрээ байцаагдаж, хоригдоно гэдэг нэгийг хэлээд байна даа, шудрага хүн биш, утсан хүүхэлдэй байснаа өөрөө хүлэээж байх шив

ZOCHIN
ZOCHIN
10 сар 16, 2022 17:04

HUN BOLGON UURUUR SETGEDEG BHAA BI BOL BATZANDANG DEMJDEG...

Зочин
Зочин
10 сар 16, 2022 19:07

Ene yg uuriih ni bichsen zahia mun bn,shine namiihan shaadag nam gd neree soliwol taarna,bi enemyu zandan bandiig mediushtee yg uuruu mun bn

Зочин
Зочин
10 сар 16, 2022 19:08

Zandangaas uuur ingej bichih hulgaich mongold baitugai zadgai sansart ch baihgvi

Зочин
Зочин
10 сар 16, 2022 19:22

С�##�бадай с�##�байдайгаараа үлддэг энэ Батзандангийн найз Магнай гэж бутач хоноцийн бацаан хаачсан вэ? Харбард чаасан уу? ганцад хэвтээд яажийнаа хамаа баруун гарын дасг�##� хийжийн уу? цус �##�дах магадл�##� өндөр гээд танай найз сайд чинь уйлаад эхэр татаад байсан хамгийн гол нь зоригтой байгаарай хамаа чамд янз нвь эд нар 99 жил өгөх гээд байгаа гэж цуураад байна

Бат андан
Бат андан
10 сар 16, 2022 22:43

Ene huurhun yum helne shuu. Manai nutgiin hurgen minii bei ch geh shig. Nuhurluj bolohgvi hun gej ene atsiig heлne dee. Evgvi muria gar daa. ,,биеэ үнэлдэг байсан бол овоо олон эцэггүй хүүхэдтэй хүүхэн байгаа.

Иргэн
Иргэн
10 сар 17, 2022 12:59

Батзанданг дэмждэг. Хүрэлсүхийн тухай яг үнэнийг хэлжээ. Хүрэлсүх өөрийнхөө дор байгаа сайд дарга нараа дээрэлхдэг шиг яам тамга, газрын �##�баны дээд, дунд шатны �##�ба хаагчид нь ядарсан ард иргэдээ дээрэлхэж (ж-нь: Хууль хүчний байгууллагынхан, Газрын Албаныхан бүгд л ядарсан ард түмнийхээ газрыг, үл хөдлөх хөрөнгийг нь булааж, авч байна. Энэ бүхнийг үнэнээр нь шийдэх газар ч байхгүй. Төр засаг гэж дампуурсан байна

Зочин
Зочин
10 сар 17, 2022 14:13

Батзандан одоо болно доо. Насаараа хүссэнээрээ энэ улс орон ард түмнээр тоглох гэж...

Атар
Атар
10 сар 17, 2022 19:06

Өөрийнхөө имижийг орхиод үндэснийхээ Т/Т ийг хамга�##�агчид нам харг�##�захгүй эвлэлдэн нэгддэг болоосой. Батзандан Ганбаатар Даваасүрэн гээд л цаашаа шинэ з�##�уу үндэсний бахарх�##�ууд дангаа л өөгийгөө товойлож өрөөлийг тоохгүй зүтгэх гэж нэг эВгүй дангааршил нь ийм �##�даанд хүргээд байх юм аа. Цаана чинь хар бүлгүүд нь хамтраад харГис хүчЭн ялж чадаад байхад жинхэнэ эх орончид нь хаг�##�ан бутаргах д�##�д хүчний харь үзэлд нь өртөөд л тарж нураад явах юм.

Дүүдээ
Дүүдээ
10 сар 18, 2022 06:56

Хулгайч дээрэмчин женког дагах ийм л хар мөртэй мөнгө үзэхээрээ ухаан �##�ддаг шун�##�ын чинь гай үнэт зүйлтэй байж сур

Зочин
Зочин
10 сар 18, 2022 14:16

Өрөө л төл олон юм ярилгүй.

Холбоотой мэдээ

Back to top button