СПОРТУРЛАГ

ДАШТ: “Moon Dance” бүжгийн хамтлаг дахин шуугиан тарина

ХБНГУ- ын Брауншвэйг хотод зохион байгуулагдах  бүжгийн спортын хамтлаг бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөнгөж сая эхэллээ. Тэмцээн Монголын цагаар 20 цагт эхэлсэн бөгөөд сугалаа ёсоор улсаа төлөөлөн оролцож буй "Moon Dance" хамтлаг наймдугаарт үзүүлбэрээ үзүүлэхээр болжээ.

Бидэнд өгсөн мэдээллээр Латин Формейшн буюу манай улсын бүжигчдийн өрсөлдөх төрөл доорх цагуудад явагдахаар товлогдсон байна.

Тодруулбал, монголын цагаар:

  • Нэгдүгээр шат: 20:15 цагаас
  • Хоёрдугаар шат: 01:25 цагаас /шөнө дунд/
  • Гуравдугаар шат: 04.22 цагаас /үүрээр/ явагдах хуваарьтай аж.

Энэ жилийн тэмцээний онцлог нь бүжгийн спортын Латин болон Стандарт төрлийн тэмцээнүүд нэг дор, нэг өдөр зохион байгуулагдаж байгаа юм. Энэ нь үзэгчдийн хувьд гайхалтай боломж. Тус бүр гурван шаттай зохион байгуулагдах бөгөөд дараа дараагийн шатанд өндөр оноо авсан багууд шалгаран өрсөлдөнө.

"Moon Dance" клуб энэ жилийн ДАШТ-нд эмч, стилист, архивын бичлэг хийх зураглаач, загвар зохион бүтээгч, клубын гүйцэтгэх захирал, бүжигчид гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Мөн манай улсаас "Хатантуул" болон "STAR dance" хамтлагууд энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЁСТОЙ ХӨӨРХӨН ЮМАА АМЖИЛТ ХҮҮХДҮҮДЭЭ МОНГОЛЫХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ГАРГААРАЙ ТА НАР ЧАДНАА

Bidon
Bidon

Sureg yanhanuud bn daa

зочинцог
зочинцог

амжилт хүсье

Зочин
Зочин

Ямар гоё жавхаатай бнаа. Монголчууд минь чаднаа. Баяр хүргэе ээ. Урагшаа залуусаа.

Зочин
Зочин

Залуусаа гэдэг үгийг яагаад зэрэмдэглээд бнаа АДМИН гуай

Зочин
Зочин

Мундаг дайчин залууст баяр хүргэе.

Зочин
Зочин

Мундаг залуус юм аа.

Зочин
Зочин

Амжилт

Зочин
Зочин

Амжилт

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Мундаг юмаа. Бичлэгийг нь үзэх юмсан. Амжилт

Зочин
Зочин

Мундаг хамтлаг илүү их амжилт хүсье

Оюу
Оюу

Авьяаслаг залуус даа амжилт хүсье!

Otgontuya
Otgontuya

Mash huuchin medeelel tavij. Ali 2,3 honogiin umnu bolson temtseen shu de

Холбоотой мэдээ

Back to top button