НИЙГЭМУЛС ТӨР

Зам, тээврийн хөгжлийн сайд Германы нийтийн тээврийн соёлыг хараад "шагшрав"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд ХБНГУ-д айлчилсан. Айлчлалын багт ГХ-ны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар , ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар багтсан билээ.

Айлчлалын багт багтсан сайд С.Бямбацогт Берлин хотын нийтийн тээврээр зорчиж, туршлага судлан "шагширсан" байна.

Тэрбээр энэ тухайгаагаа "8.8 еврогоор 24 цагийн дотор Берлин хотын хаашаагаа ч бүх тээврийн хэрэгслээр зорчих тасалбар авч газар доогуур болон дээгүүрх метро, LRT, цахилгаан болон ердийн автобусаар аялж үзлээ.

Нийтийн тээврээр билeтгүй явбал 60 eврогоор торгодог, харин гурван удаа торгуулбал шууд эрүүгийн хариуцлага үүсдэг чанга зохицуулалттай аж. Автобус ажлын өдрүүдэд 5 минутын зайтай, амралтын өдрүүдэд 20 минутын зайтай явдаг, авто замын хөдөлгөөнд НИЙТИЙН ТЭЭВЭР, ДУГУЙ хоёр давуу эрхтэй оролцдог юм байна.

Авто замын төлбөр хураамж, торгуулиас орж буй бүх орлогыг шууд нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулагддаг системтэй тул нийтийн тээвэр үнэхээр сайн хөгжжээ. Бас нэг сайн туршлага бол зам барихдаа автомашины зам, явган хүний зам, дугуйн замыг цогцоор нь шийдэж байна. Мөн Герман улс даяар дугуйн зам барих бүх нийтийн төслийн уралдааныг зарлаж, хотуудыг хооронд нь өрсөлдүүлж улсын төсвөөс хөрөнгө гаргаснаас бүх хотууд бүгд дугуйн замтай болсон байна.

Бас нэг сайн туршлагыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Нийтийн тээвэрт хүн бүр хэрхэн аюулгүй ажиллагаагаа хангаж оролцох, соёлтой үйлчлүүлэх талаар багаас нь төлөвшүүлж, иргэн өөрөө аюулгүй байдлаа хангах суурийг маш сайн тавьж өгдөг байна. Тухайлбал, хүүхдүүдэд цэцэрлэгт байхад нь л явган зорчигчийн талаар зааж сурган суурийг нь зөв өгч цаашилбал нийтийн тээврээр хэрхэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж зорчих, явганаар, дугуйгаар, скүтер, авто машинаар хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар иргэдээ байнга чадваржуулдаг байна.Нийтийн тээврийн шинэчлэл, либералчлал үнэхээр түгжрэлийг шийдэх гарц бололтой" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗоЧин
ЗоЧин
2022-10-17 10:13

Заав�##� Германы нийтийн тээврийн торгуулийн хэмжээг яриад яах вэ монголд оо тохирсон арга хэмээг хуулийн дагуу ав нэг л юм ярв�##� гадаадад ийм бна гэх юм өөрсдийн толгойгоо ажлуул

Zochin
Zochin
2022-10-17 10:34

Gaihaad bh zuilgui shde,hil neegdeed 30 garui jil bolj bna,niitiin teever hogjson uls ih olon ergen toirond,huuli,z/bguulalt,setgel bhad shiidegdeh asuudal..

Зочин
Зочин
2022-10-17 10:54

Энэ хэдэн жил их хур�##�д суулаа

Зочин
Зочин
2022-10-17 10:55

Батнайрамд�##�ыг сонгоё

Зочин
Зочин
2022-10-17 11:17

Ээ хөөрхий одоо л мэдэж бга юм уу арга ч үгүй юм бна өөрөө седфидээд байсан бил үү.эрхэм гишүүд энд тэнд тэнэж мөн ч их туршлага суд�##�сан биз дээ тэгээд одоо л нэг юм үзэж нүд тайлж шагшиж нтр гэж инээдтэй юм даа. Их юм олж мэдсэн юм шиг ингэж ярихаасаа ичмээрч юм биш үү. ЗТЯ-ны сайд болоод ухаантай болж жүжиглэх яах вэ зам тээврийнхээ үйл ажиллагаа үйлчилгээ хангамж хүртээмж орчин нөхцөл гэх мэтэд анхаар�##�аа хандуулах цаг хугацаа чинь урсаар бгаг мэдэж мэдэрмээр болж дээ

Зөөз
Зөөз
2022-10-18 07:25
Reply to  Зочин

Дотооддоо нийтийн тээврээр явб�##� бүр илүү гайхана даа, биднийй тэвчээр хатуужлийг...

Зочин
Зочин
2022-10-17 11:46

Поп �########�

Zochin
Zochin
2022-10-17 11:49

Onòdrin huvid manaid nitin teever dampuursan ..suugaad uz....tolbor shuud jolooxhin karmand ..huni mongo avsan bj buudal zarlah .bhfui...hog shorooo bur tsaashaa....arari3

Иргэн
Иргэн
2022-10-17 12:12

Дугуйны зам тавих гэж яараад хэрэггүй байхаа Дугуйтай ажил сургуульдаа явдаг хүн бараг байхгүй . Төв замаар Жуковоос Зайсан хүрэхэд ажиглахад. 2 хон дугуйтай хүн харлаа . Гацаж түгжрээд 1цаг 30 минут явахад шүү дээ

Зочин
Зочин
2022-10-17 15:24

эхлээд жолооч нараа хүмүүжил тэгээд автобусаа шинэчил. өмнө бол торгох хорих гээд хөгийн юм ярьж байхын новшнууд чинь

Zochin
Zochin
2022-10-17 18:31

Poprood l...

Зочин
Зочин
2022-10-17 19:50

Герман бүх хүүхдүүд дээ 250евро сар бүр өгдөг шүү үүнийг нь мэдээд ичсэн үү...

иргэн
иргэн
2022-10-18 06:26

юуны түрүүнд торгох, яллахаа судлах юмаа. тэр бууд�##� бүрд билет авах машин, билет нь хэдэн янз байгаа, манайх шиг олон хөнгөлөлт эзэлдэг зорчигч байгаа эсэх, автобусны зогсоол бүрд дараагын автобус хэлэн минутын дараа ирэхийг мэдээлдэг зэрэг цахим хөгжилийг судлаа болуу.

Холбоотой мэдээ

Back to top button