УЛС ТӨР

Тодруулга: Таны саналыг улсын төсөвт хэрхэн тусгах вэ

УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн. Намрын чуулганаар 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан D.parliament.mn сайтаар иргэдээс нээлттэй санал авч байгаа юм. Тодруулан хэлбэл, аравдугаар сарын 07-17-ны өдрүүдэд иргэдээс санал авч байна.

Гэхдээ иргэдээс авсан саналаа төсөвт хэрхэн тусгах вэ гэдэг нь анхаарал татна.

Учир нь 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд: 2023 онд хөрөнгө оруулалтыг нэмэхгүй, өмнө эхлүүлсэн төслүүдээ дуусгана гэж тусгаад буй. Харин иргэд "Манай хороонд, суманд, аймагт тийм сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна. Тэр гудамж камергүй. Тийм л юм хийгээд өг" гэх мэтээр саналаа хэлэх нь мэдээж. Гэтэл хөрөнгө оруулалтад мөнгө төсөвлөхгүйгээ зарлачхаад иргэдээсээ санал авч байгаа нь зөрчилдөх боложтой. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн хэмжээний оролцоог л хангаж буй гэлтэй.

Бид УИХ-ын тамгын газраас иргэдээс ирсэн саналыг төсөвт хэрхэн тусгахаар төлөвлөж буйг тодрууллаа.

Ингэхэд "Энэ сарын 19-нд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болно. Үүнээс гарсан дүгнэлт, саналыг Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Төсвийн байнгын хороо шаардлагатай гэж үзсэн саналуудыг төсвийн тухай хуулийн төсөлд тусгана" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button