Гарцаар гарч явсан хүүхдийг ачааны машинаар мөргөж, амь насыг нь хохироожээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 16-ны өдрийн 15:10 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар баг “Монгол алт”-ны уулзварт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд суух 44 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Мицубиши маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай, эрэгтэй “Г” гэгчийг дайрч, амь насыг нь хохироосон байна.
Хэргийг шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтуурах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлээд байгааг мэдээллээ.
Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, дүрмээ ягштал биелүүлж оролцох нь тэдний үүрэг бөгөөд хайхрамжгүй хандсанаас болж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учирсаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.