ДАТАГРАФИКЭДИЙН ЗАСАГ

Манай улс өлсгөлөнгийн индексээр дэлхийд 22-р байрт жагслаа

Дэлхийн өлсгөлөнгийн индексийг 2000 оноос хойш Ирландын тусламж, хүмүүнлэгийн агентлаг “Concern Worldwide” болон Германы төрийн бус тусламжийн агентлаг “Welthungerhilfe”-аас тооцоолж гаргадаг билээ.

Ингэхдээ өлсгөлөнг бүс нутаг, үндэсний түвшинд хэмжиж, хянадаг бөгөөд 100 онооны системээр тооцдог юм. Ингэхдээ 9.9-өөс доош оноо авбал өлсгөлөн бага, 50-аас дээш оноо авбал маш аюултай ангилалд ордог билээ.

Манай улс энэхүү үзүүлэлтэд өлсгөлөнгийн түвшнээрээ 5.7 оноотойгоор 121 орноос 22-р байрт эрэмбэлэгдэв. Товчхондоо манай улс өлсгөлөнгийн түвшин доогуур ангилалд байгаа ажээ.

Монголын өлсгөлөнгийн түвшин 2000 онд 30 оноотойгоор аюултай түвшинд байсан бол түүнээс хойш буурсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн хүүхдийн тураалын индекс болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тоо 2010 оноос 38.8 хувь багасжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наадах чинь их зөв график бна шүү. Бодоод байсан чинь би 2007 оноос эхэлж тарг�##�сан юм бна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ха ха

Холбоотой мэдээ

Back to top button