УЛС ТӨР
Бүх яамдын тээврийн үйлчилгээний зардалд 200 саяыг төсөвлөжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн яамд автомашинтай байхыг хязгаарласан.
Энэ хүрээнд зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харгалзан бүх яамдад тээврийн үйлчилгээний зардалд зориулж 200.0 сая төгрөгийг л 2023 онд төсөвлөжээ.
Ингэснээр шаардлага гарсан тохиолдолд хувийн хэвшлийн авто тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас дуудлагаар хэрэглэдэг болсноор автомашинтай холбоотой тээвэр шатахууны болон засвар үйлчилгээний зардлын 50 орчим хувийн бодитой хэмнэлт бий болно гэж тооцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автобусаараа яв
Зөв зөв
Томилолт биш л бол ернь заав�##� улсын унаагаар зорчиод байх ямар шаардлагатай юм
Бат-Үүл хотын дарга байхдаа ганц хоёр удаа автобусаар явж байсан байхаа. Тогтмол нийтийн тээврээр яюдаг болбол их зөв шийдэл болно. Сайд дарга нарт төрийн унаа байх хэрэггүй биз. Буруу шийдвэр гаргаж, идэж уугаагүй юм бол айж ичих зүйл байхгүй. Зарим оронд сайд нар дугуй унаад ажилдаа яваад болоод байдаг. Манайхан ямар тэнгэрийн амьтад биш, нийтийн тээврээр явахад болно. Тэгээд ч Зайсан, Их тэнгэр, Нүхт хавиар амьдархаа больж, хотын төвийн дүүргүүдэд орон байртай болог. Гэр орон нь ажилдаа ойрхон бол явган яваад байж болно. Бидний татварын мөнгөөр ажлаа хийж, ц�##�ингаа авдаг л юм бол тансаглахаа болих хэрэгтэй. Харин өөрийн зардлаар унаа унана уу байна уу өөрсдийнх нь дур биз.