СПОРТ

Манай улс допингийн эсрэг үндэсний дүрмийг анх удаа баталлаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

“Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд допингийн хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах болон спортын бүх байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн нэг дүрмийг хүлээн зөвшөөрч, мөрдөх, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ.

Мөн допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, салбар хоорондын ажлын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэх аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ дүрмийг батлуулахгүй хойш нь татаад байсан хүн нь Оюунболдын нутгийн ах нар шүү дээ !
Баагий,Хүүгий,Оогий.....

Холбоотой мэдээ

Back to top button