СПОРТ

Волейболын дээд лигт Хөвсгөл аймгаас эмэгтэй хоёр баг өрсөлдөж байна

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байгаа билээ. Энэ удаагийн дээд лигийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 17 шилдэг клубууд оролцож байна. Тэмцээн спортын төв ордонд өдөр бүр 12, 14, 16, 18 цагуудаас явагдаж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тоглолтууд өдөр өдрөөр ээлжилж буй.

Өчигдөр эхний тойргийн эмэгтэй багийн тоглолтууд хуваарийн дагуу явагдаж өндөрлөв. Онцлоход энэ жилийн дээд лигт Хөвсгөл аймгаас хоёр баг өрсөлдөж байна. Энэ нь нэг аймгаас хоёр баг оролцож байгаа лигийн онцлох тохиолдол юм.

Тэгвэл тус багууд өчигдөр хуваарийн дагуу таарч өрсөлдөв. Тоглолт гурван ээлжийн турш үргэлжилж "Хөвсгөл-Эрчим" багийн хожлоор өндөрлөсөн юм. "Хөвсгөл Шинэ үе" багийн хувьд хоёр лигонер тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн бол "Хөвсгөл-Эрчим" баг Куб улсын лигонер тамирчныг багтаа элсүүлжээ. Мөн "Хөвсгөл-Эрчим" багийн бүрэлдэхүүнд өмнө жилийн дээд лигийн ааваргын дээд байрт шалгарсан "Хобби Эйс" клубынхэн багтсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button