2023 оны нэгдүгээр сарын нэгнээс МХЕГ-ын үйл ажиллагаа зогсоно

Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж буй талаар мэдээлсэн. Тэгвэл МХЕГ-аас байгууллагынх нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдэгдэв.
Тодруулбал, Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм.
Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zogsoo
Мэргэжлийн хяналт нэгдсэн тогтолцоотой байх нь зүйтэй гэдгийг захын иргэн л хэлнэ дээ.Өсөж дэвжиж явах байтал буцаад хуучин тогтолцоо руугаа орох ч гэж дээ. Хяналт ч сулрана нэгдсэн удирдлага гэж байхгүй болно.Уруудахын дохио л болж байна даа
Мэргэжлийн хяналтын байгууллагыг дарамталдаг, шахаж шаарддаг, Монгол улсад мөрдөгдөж байгаа бүх стандарт шаардлагыг гаргасан мэтээр ард иргэдэд харлуулсан мэдээлэл хүргэсээр албаар ийм шийдвэр гаргаж байна.
Цар тахалын үед Мэргэжлийн хяналтын газрын бүх алба хаагчид хоёргүй сэтгэлээр нойр хоолгүй, даарахдаа даарч Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын газартай хамтарч ажиллаж байсан тэр үед 1 удаа ч болов Мэргэжлийн хяналтынханд талархлаа гэсэн дарга сайд байгаагүй.
Мэргэжлийн хяналтын байгууллага байнга торгож шийтгэж дарамталдаг байгууллага биш зөвлөж тусалдаг мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг байгууллага шүү.
Яаманд очоод ашиг сонирхол л давамгайлна даа хэ хэ хараат бус байж чадах уу зөвшөөрөл өгөөд өөрөө өөрийгөө хянана гээ юу байхав дээ
Тарааснаар худалдаа үйлдвэрлэл эрхлэхэд улам л хүнд бно. Нэг газар багаар бодоход 3-4 яам, агентлаг, төрийн бус байгууллагаас шалгалт хийж, улам л дарамт ихэснэ.
Эрүүл ахуйн 5 чиглэл хамт байж л нэг цөм болдог. Хүнсний эрүүл ахуйг МЭЕГ болон Хүнс хөдөө аж ахуй яаманд. Гайхаад байх юм. Анагаах ухааны дээд сургуульд 5 жил сураад эрүүл ахуйч тархвар судлаач мэргэжилтэй болж хоол хүнс тэй холбоотой өвчлөл, хордлого, хордлогот халдвар гээд 5 эрүүл ахуйн чиглэлээр мэргэжлийг нь эзэмшсэн. Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газар очоод эрүүл ахуйч, тархвар судлаач нар юу хийх юм болдоо. Малыг хоолны хордлогод орохоос урьдчилан сэргийлж ажиллах юм боловуу. Кккк