Хөшигний ард: С.Энхболдыг явуулах асуудал хөндөгдөөгүй ч суудалд нь Ж.Чинбүрэн нар санаархжээ

"Өргөө" амаржих газрын асуудлаас болоод эрүүл мэндийн салбар багагүй "донслов". Эл эмнэлгийн зарим эмч нарын асуудал салбарынхаа бугшмал төрхийг илчилчхэв гэхэд болно.
Ил өрнөсөн нюанс:
- 2022.10.13-нд Эрүүл мэндийн ҮЭХ-ноос "Өргөө" амаржихын захирал Ж.Энхцэцэгийн талаар мэдээлэл хийв. Түүнийг 2021-2022 оны хооронд 138 хүнийг хууль бусаар халсан, ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг гэв.
- Тухайн мэдээллийн араас удалгүй "Ж.Энхцэцэг сайн эмч. Ажилчдаасаа цаас биш хариуцлага нэхэж уурладаг. Шударга эмч. Салбарынхаа хатигийг шахаж байна” гэхчлэн хөврөв.
- Дэд даргаар ажилласан хурандаа П.Эрдэнэцэцэгийн мэдээлэл болоод зүй бус харилцааных нь тухай бичлэг ил болов.
- Өргөө амаржих газрын ҮЭХ-ноос хэвлэлийн хурал хийж даргынхаа талаар дахин ярьж нотлов.
- Ж.Энхцэцэг С.Энхболд сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөв.
- Дараагийн даргаар "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилов.
- С.Энхболдын сайдын суудал, эхнэрийг нь хамаатуулсан акц өрнөв.
- Дараагийн сайдын суудлын төлөөх марафон ч сэвэгдэв.
Энэ бүхний эцэст Ж.Энхцэцэг цахим орчинд сэтгүүлчдийг хоёр талцуулж, заримыг нь салбарын сайдынхаа эсрэг босгосон гэж хэлж болно. "Цахим сүлжээнд Ж.Энхцэцэг, сайд С.Энхболд нарын тэмцэл өрнөсөн. Ганц даргын суудлаас болж эрүүл мэндийн салбар " хэмээн шогшролдоод намжив.
Гэхдээ хөшигний ард чухам юу өрнөв?
Эл асуулт анхаарал татсан асуудал яах аргагүй мөн.
Нэгдүгээрт: ЭМЯ-ны Хяналтын хороо өнгөрөгч долоодугаар сараас "Өргөө" амаржих газарт шалгалт хийж эхэлжээ. Улмаар тодорхой зөрчлүүд илэрснээр наймдугаар сарын 22-нд есөн зөвлөмж өгсөн байна. Гэвч хоёр сарын дараа буюу аравдугаар сар гэхэд өнөөх есөн зөвлөмжийнх нь нэгийг л биелүүлсэн буюу зөрчлүүдээ арилгаагүй байжээ.
Тайлал нь: 160 хүнийг халсан нь үнэн бөгөөд нэг тэрбум гаруй төгрөгийн өрийн зөрчил хүртэл илэрсэн байна. Дарга нарынх нь эрх мэдлийн хүрээнд үүссэн доголдлууд ихээхэн илэрчээ.
Хоёрдугаарт: Эл шалгалтын үр дүнгийнхээ дагуу ЭМЯ "Өргөө" амаржих газарт дуулиан дэгддэг өдрийн өмнөх өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва /2022.10.12/ гарагт "сонсох" үйл ажиллагаа явуулжээ. Сонсох үйл ажиллагааныхаа маргааш нь буюу 13-нд Ж.Энхцэцэгийг чөлөөлөх тушаалыг сайд нь гаргасан байна.
Тайлал нь: Өөрөөр хэлбэл салбарын сайд нь шалгалтынхаа үр дүнг хэрэгжүүлж, хөдөлгөсөн үйл явдал эмнэлгийнх нь үйлдвэрчний хороо ба Ж.Энхцэцэгийн хөшигний ард өрнөж байсан асуудлын дундуур яваад орчихсон. Давхацчихсан гэсэн үг. Учир нь халагдсан хүмүүсийн гомдол мэдээлэл үйлдвэрчний эвлэлд хуримтлагдсаар эмнэлгийн ажилчид гурав, дөрвөн хэсэг болж хуваагдталаа дотоод асуудал ужгирчихсан байсан гэсэн үг. Салбар доторх учир мэдэх хүмүүс "Өргөө" амаржих газрын үйлдвэрчний хороон дарга Д.Өнөржаргал, Ж.Энхцэцэг нарын дундах дайн хэмээлээ. Улмаар Д.Өнөрсайхан хэвлэлийн хурал хийсний дараа түүнийг Ж.Энхцэцэг дуудаж, дарамталсан гэх шуум ч сонсдов.
Гуравдугаарт: Салбар дотор "Өргөө" амаржихын даргын суудал болоод сайдынх нь суудалд санаархагчид гэж бий, улмаар тэмцэл өрнүүлж байгааг олон нийт анзаарав. Саяын дүйвээнээр хэд хэдэн хүний нэр сошиалд хөвөрсөн. Тэдний нэгээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн зүй ёсоор нэрлэгдэв.
Тайлал нь:
1. Түүнийг сайдын суудалд тохиромжтой гэх сэвээг сошиалд үе үе гаргадаг гэгддэг. Сая ч бас. Сэтгүүлчид хүртэл түүнийг сайдын суудалд тохиромжтой, тохиромжгүй гэж мэтгэцгээсэн. Хоёрдугаарт, "Өргөө амаржих" газрын даргын суудалд өөрийн эх барих эмч найзыгаа шургуулах сонирхол цухалзуулсан гэх яриа хөшигний ард хөвөрчээ. Гуравдугаарт, Хавдар судлалын үндэсний төвийг хараандаа байлгах мөнхийн сонирхолтой нэгэн. Өмнө энэ тухай дуулиан хангалттай хөвөрч байсан. Эл эмнэлгийн ТУЗ-ийн суудал мөн л олны анхаарлыг төвд байж, шуналыг хөдөлгөдөг. Сайдын суудлын эсрэг акцууд хөвөрсний нэг шалтгаан энэ гэх мэдээлэл байгаа юм.
2. Мөн энэ засагт АН-аас хүн оруулах магадлалтай гэж яригдаад удав. Ялангуяа Ц.Тувааныг Эрүүл мэндийн сайд болно гэх шуум. Ц.Туваан Ж.Чинбүрэн нар анагаахын сургуулийн нэг курсийнхэн гэгддэг аж. Гэвч тэрбээр өөрөө "ийм галтай салбарт орохыг хүсэхгүй" гэдгээ товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байдаг. Түүнийг сайд болно гэх сэвээний ард мөн л хэн нэгний ашиг сонирхол цухалздаг гэдгийг үгүйсгэх аргагүй.
3. Захирал асан Ж.Энхцэцэгийг цахим орчинд "сайн эмч" хэмээн хамгийн их бас ил магтаж, өмөөрч байгаа хүн нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон түүний нөхөр. Учир нь тэд сайн найзууд гэх. Тэдний цаад зорилго нь Ж.Чинбүрэнг сайд болох гэх шуум хөшигний ард яригдаж байгаа аж.
Дөрөвдүгээрт: С.Энхболдын явуулах асуудлыг Засгийн газрын түвшинд хөндөж ярьсан уу. Түүний суудал ганхсан нь үнэн үү гэдэг асуудал.
Тайлал нь: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан АН-ынхан засагт орж ирэхгүй гэдгээ намрын чуулганы эхний өдөр хэлсэн. Мөн уржигдар энэ засгийг тогтвортой байлгана, гэхдээ эрүүл мэндийн салбарт шалгалт оруулна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр С.Энхболдын сайдын суудлыг Засгийн газрын түвшинд хөндөж яриагүй. Ярихгүй гэсэн өнгө аястай байгаа. Засгийн газрын түвшинд "сайд нь тогтвортой байх ёстой" гэсэн байр суурийг баримталж байгаа гэх мэдээлэл сонсогдов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Chonond honi hadgaluulhiin ulger blh vii de chinburen ch uudgui hun chanargui mungunii shunaltai hun shig nsn shu havdariin uvchtunguut medne shu
Чинбүрэн муу хүн шүү
ЧАС ХИЙСЭН САЙДТАЙ БОЛХ ЮМСААН
Man gemt bulegleliin henench adilhan
ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА АГСАН Ж.ЭНХЦЭЦЭГ ГЭЛҮҮ ТЭР ЭМЭГТЭЙГ ЭМЯ-ны САЙД БОЛГОВОЛ Ч ЁСТОЙ САЙХАН ЭМХ ЗАМБАРААТАЙ ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН САЙХАН САЙДТАЙ БОЛОХ БАЙХДАА.ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ ХҮМҮҮС АЙХ АЮУЛГҮЙ ЭМЧ ЭМНЭЛЭГТЭЭ ИТГЭХ БОЛОХ БАЙХ.
ОДОО Ч ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХЭЭС ХҮМҮҮС МАШ ИХ АЙДАГ БОЛЖЭЭ ЯАГААД ГЭВЭЛ ТЭНД ХУГАЦАА ДУУССАН ЭМ ТАРИА ӨВЧТӨНД ШАХАХ, СЭТГЭЛ ЗҮРХГҮЙ ЭМЧ НАР ХӨӨРХИЙ ӨВЧТӨНӨӨР ТОГЛОЖ МӨНГӨ ХИЙЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ ИРГЭД АЙХ АЮУЛГҮЙ САЙХАН БОЛОХ ЦАГИЙГ УРАГШЛУУЛААРАЙ ТӨР ЗАСАГ МИНЬ
Бүх уисын эмнэлгийн гадуур тойроод эмч нарын орчин үеийн эхотой томографтай эмнэогүүд шавцанг ш�##�гаачээ
Би сайд хийчье.
жонхуу баттулгын �######� долоогч Чинбүрэн ЭМЯ хол байгаарай
Тус тусын ажлыг нь хийлгэсэн дээр дээ ужгирч бугшсан хуучин нөхөд хэрэггүй дээ хувийн эмнэлэгтэй хүн бүрч хэрэггүй
Өргөө амаржих газрын дарга асанаар сайд хийлгэе. Өндөр зарчимтай шаардлага тавьдаг хүн л сайн хийнэ. Энэ Энхболд гэж дүлэгнэсэн гөлөлзсөн сонин хүн. Юу хийж гийгүүлэв.
Chinburen taaruhan ch Enkhboldoos l deer shu...Barad nohoi tavisanch ene Enkhboldos deer bolchod bnshu!
saidiig tuusztai ajilluulaacz.
chinburen law bish shuu,muu hun
Чинбүрэн арай бишээ.Өнгөн дээрээ гэмгүй дүр исгэсэн шун�##�т авилгач.Ковидын үеэр сэтгүүлчид авилгыг нь ул�##�зуулсан шүү.Яаж идэж уух т�##�аараа л тархиа ажиллуулах нь тодорхой.
Чинбүрэн гэх жонхуу баттулгын долоогч л ЭМ с�##�бараас хол бай чи зөвхөн долоогч