НийгмийнУЛС ТӨР

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилтийг Эрчим хүчний сайдын багцаас хасчээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Төрийн хэмнэлт нэрээр гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн санхүүжилтийг Эрчим хүчний сайдын багцаас хассан байна. Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхүүдтэй уулзлаа. Хэрэглэж байгаа түлшний чанар, үнэр 2018 оныхоос тэс өөр болсон. Утаа бүр илүү болж байна. Анхаарал хандуулаач гэж байна.

Иргэд өөрсдөө санаачлаад халаагуур аваад хашаандаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлж байхад дэмжээд явах ёстой байтал иргэдийн нуруунд дарамт учруулах хэмнэлт хийж болохгүй. Олон нийтийн саналыг төсөв хэлэлцэж байгаа үед тусгах ёстой. УИХ-ын дарга болон Төсвийн байнгын хорооны дарга нар энэ асуудалд анхараахгүй бол олон мянган иргэнд хүндрэл учрах нь байна шүү" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 20, 2022 17:40

Манай энэ элдэв коммент бичдэг хүмүүс хаачив. Тайван, Украин, �##�бан туша�##�,! Улс төр гэхээр өчнөөн бичдэг мөртлөө эрчим хүчний тарифын хөнгөлөлтгүй болж утаандаа баригдах аюул нүүрлэж байхад чимээгүй. Тэд шөнийн хөнгөлөлт мэтийг тоодоггүй баячууд уу эсвэл утаанаас хол гараад явчих нүүдэлчингүүд үү. Сэжигтэй байна

Холбоотой мэдээ

Back to top button