Нийгмийн

Архангай: Ерөнхий сайдын захирамж ИТХ-д очоогүй тул дараагийн Засаг дарга яригдаагүй

Архангайн Засаг дарга М.Батжаргалыг Монгол улсын Ерөнхий сайд огцруулуулах захирамж гаргаж, дараагийн Засаг даргыг томилох хүртэл Засаг даргын орлогч В.Мөнхбатад түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг даалгаад буй юм.

Процессын тухайд: Тус аймгийн ИТХ-ийн 14 төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэд, хэдэн үндэслэлээр огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, есдүгээр сарын 30-ны өдрийн хурлаараа хэлэлцжээ. Ингэхэд ИТХ-ийн гишүүдийн ихэнх нь дэмжиж, Ерөнхий сайд руу санал гаргажээ. Ерөнхий сайд хурлын саналыг үндэслэн Засаг даргыг огцруулах энэ сарын 11-ний өдөр гаргасан байдаг.

Одоо тус аймгийн Засаг даргаар хэн томилогдох бол гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр Архангай аймгийн Засаг даргыг огцруулах Ерөнхий сайдын захирамж тус аймгийн ИТХ-д очоогүй байгаа аж. Ерөнхий сайдын шийдвэр бүхий захирамж очсоны дараа 15 хоногийн дотор ИТХ хурал зарлаж, дараагийн Засаг даргыг нэрийг хэлэлцэх юм байна.

Тодруулан хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн засаг даргыг нэрийг тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч дэвшүүлнэ. Улмаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлдэг.

Нэр дэвшүүлсэн хүнийг аймгийн Засаг даргаар Ерөнхий сайд тус батламжилна. Мөн ерөнхий сайд тухайн хүнийг томилохоос татгалзаж болдог.

Аймаг,сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

  • 53.3.1. дээд боловсролтой;
  • 53.3.2. төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;
  • 53.3.3. шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • 53.3.4. шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  • 53.3.5. ялгүй байх.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-20 13:03

ДАРААГИЙН ХҮН НЬ ХҮЧИТ АРСЛАН МӨНХЭРДЭНИЙГ ТОМИЛ УЛСЫН ГАРЬДААС ДЭЭШ ЦОЛТОЙ БӨХЧҮҮДЭЭРЭЭ ТӨРӨӨ БҮРДҮҮЛ МАНАЙ САМЬЯА АВАРГА ХОТЫГ БОЛ МАШ САЙН УДИРДАЖ БАЙНА.БААГИ АВАРГЫГ ХАР СПОРТЫН САЙД ХИЙГЭЭД МАРЛАЙГААД МААНАГ ЦАРАЙЛААД БОЛЖ Л БАЙНАШТ.БӨХЧҮҮДЭЭРЭЭ ТӨРӨӨ БҮРДҮҮЛЧИХВЭЛ ХҮЧИРХЭГ МОНГОЛ БОЛЖ МАГАДГҮЙ БОДООРОЙ УДИРДАГЧ НАРАА МААНАГ БАЙХ НЬ ХАМААГҮЙ МАНАЙ ТАЛ БАЙХАД ГҮҮД

Холбоотой мэдээ

Back to top button