НИЙГЭМСПОРТ

Үндэсний олимпын хороодын холбоо ерөнхийлөгчөө сонголоо

БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей үргэлжилж байна. Өчигдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж, 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо.

Сонгуулийн санал хураалтад оролцсон 184 хүнээс 177 нь түүнийг дэмжиж, тав нь эсэргүүцэж, хоёр хүн түдгэлзсэн санал өгчээ.

Мөн энэ үеэр дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Катарын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Жоан бин Хамад Аль Тани сонгогдов. Санал хураалтад оролцогсдоос 166 нь түүнийг дэмжиж, 11 хүн эсэргүүцэж, есөн хүн түдгэлзжээ. Түүнчлэн ОХХ-ны комисс, ажлын хэсгүүдийн тайлан, “Парис-2024” олимпын наадмын бэлтгэл ажил, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн мэдээлэл, ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон Тогтвортой хөгжлийн бодлогын төлөвлөлт, хамтран ажиллах боломж зэрэг цаг үеийн чухал мэдээллийг солилцлоо.

ҮОХХ-ны ээлжит хурал Индонез улсын Бали хотноо 2023 оны наймдугаар сард болно.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button