Нийгмийн

Малчин бүсгүйчүүд хэлний сургалтын төлбөрөө шар тосоор хийнэ

Хөдөөд амьдарцгаая хөдөлгөөний хүрээнд боловсрол, мэдлэгтэй залуус, залуу гэр бүлүүд орон нутгийг зорьж, очсон газраа өөр өөрсдийн салбартаа үр дүнг харуулж, соёл хөгжлийн үр тарьж буй.

Үүний хүрээнд олны анхаарлыг татаад буй газар бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг юм. Төгөлдөр хуурын дугуйлан, англи хэлний курс, гучин айл дундаа дэлгүүрийн хүргэлтийн үйлчилгээтэй гээд тус багт хөгжил, шинэчлэл өдрөөс өдөрт нэмэгдсээр.

Хантай багийнхан энэ сараас англи хэл сурч, хүүхдийн өглөө, өдрийн анги, насанд хүрэгчдийн оройн анги хичээллэж буй. Хөдөөд хөгжил түгээж буй Ч.Батцэцэг багш хичээлийнхээ талаар "Зарим ээж, эмээ нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг шар тосоор төлнө гэсэн. Харин насанд хүрэгчид самарт явна, бие нь өвдөнө, ажилтай болно, хол явна гээд байнга чөлөө аваастай, бас гэрийн даалгавар барагтай болж хийхгүй шинжтэй. Хүний л амьдрал юм даа." хэмээн нийтэлжээ. Насанд хүрэгчдийн ангид малчин эмэгтэйчүүд суралцаж буй. Тэдний нутагтаа ирэх жуулчидтай ойр зуурын үгээр хэл нэвтрэлцэх, бас хүүхдийнхээ гэрийн даалгаврыг давтуулахад өөрсдөө анхан шатны мэдлэгтэй байх зорилгоор англи хэл сурч буй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button