УЛС ТӨР

Ерөнхий сайд өнөөдөр мэдээлэл хийхгүй, хойшлуулахыг хүсжээ

Ерөнхий сайд сар бүрийн нэг болон гуравдугаар долоо хоногт УИХ-ын чуулганд орж ирж мэдээлэл хийдэг.

Тэрбээр өнөөдөр /2022.10.21/-ийн хуралдааны үеэр намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр байсан юм.

Гэвч өнөөдрийн мэдээллээ хойшлуулахыг хүссэн байна.

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 19-ний өдөр Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлжээ. Энэхүү бичигтээ "Албан зайлшгүй шаардлага гарсан тул хойшлуулж өгөхийг хүсье" хэмээн дурджээ.

Ажлын зайлшгүй шаардлагын улмаас мөн Ерөнхий сайд, холбогдох Засгийн газрын гишүүд гадаад, дотоод томилолттой бол Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулдаг дэгтэй.

Иймд өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю
10 сар 21, 2022 11:37

Данхыг �######�уулъя аа

Зочин
Зочин
10 сар 21, 2022 13:32

Хэлэх юм багатай л байгаа юм байна даа!!! Лав л цагтаа ажлаа хийгээгүй л хэрэг.

Холбоотой мэдээ

Back to top button