УЛС ТӨР

ХНХ-ын сайдаар томилогдох Т.Аюурсайханд УИХ-ын гишүүд юу хэлэв

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилохоор болсноо танилцууллаа.

Энэхүү томилгоотой холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Зөв томилгоо болсон байх. Зүгээр үг хэлье. Ажлын байр бий болгох, тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэвэр цалин мөнгөний асуудал дээр тодорхой шийдэл гаргаж, зөв бодлоготой ажиллах шаардлагатай байна. Нэн ялангуяа хөдөө орон нутагт ажлын байр хомстсон, төрийн албан хаагчид цалин мөнгөний асуудлаас болоод ажиллах боломжгүй болсон байна. Нийгмийн асуудалд зөв шийдвэрийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье."

УИХ-ын гишүүн Н.Учрал "Т.Аюурсайхан гишүүнийг төрийн албаны туршлага болоод мэдлэг боловсролын хувьд энэ салбарыг удирдаад авч явах чадвартай хүн гэж дэмжиж байна. УИХ дээр Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удаан хугацаанд хүлээгдэж байгаа. Энэ хуулийг өргөн бариад, дараагийн сайд нь ирэхээрээ буцаагаад татаад авчихдаг. Хэлэлцэж эхэлдэггүй ийм хуультай болчихсон. Хууль нь батлагдаагүй учраас гүйцэтгэх засаглал ажлаа хийхэд бэрхшээлүүд тулгараад байгаа. Тиймээс энэ хуулийг УИХ-аар батлуулж ажлаа эхлээсэй гэж хүсэж байна. Ажлын амжилт хүсье."

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Хүндхэн цаг мөчид ХНХ-ын сайдаар томилогдож байна. Нийгмийн даатгалын багц хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гээд олон хууль хүлээгдэж байгаа. УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдийн эрхийн талаарх асуудалд, хүүхэд хамгааллын төсвийн асуудал дээр онцгойлон чиглэл өгч байгаа гэдгийг та бас хүлээж аваасай. Та шуурхайлан ажиллаарай. Танд ажилт хүсье."

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Юуны өмнө баяр хүргэе. Энэ салбарыг сайн авч явна гэдэгт итгэж байна. Эл салбарыг тэргүүлэх хүн мэдлэг чадвар туршлагаас гадна хүний амьдралын зовлон, жаргалыг мэддэг, хүний төлөө сэтгэлтэй хүн байх ёстой гэж боддог. Таныг ийм хүн гэж итгэдэг.

Өнөөдөр Монголд хүүхдийн хүчирхийлэл, гэр бүл салалт, цус ойртолт өндөр байна. Тэдэнтэй ажиллаж буй нийгмийн ажилтнуудын ажлын үнэлэмж, цалин, нийгмийн асуудал шийдэгдээгүй байна. Яг одоо ХНХЯ-д Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Энэ хуулийг яаралтай батлуулж, нийгмийн ажилтны ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэдэг.

Мөн 330 суманд мал хариуцсан таван мэргэжилтэн байхад хүн, хүүхэд хариуцсан мэргэжилтэн байдаггүй. Энэ орон тоог сайдаар ажиллуулж байхдаа батлуулж өгөөч гэж хүсэж байна."

ХНХ-ын сайдаар томилогдоод буй Т.Аюурсайхан үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-д тангараг өргөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 23, 2022 09:48

УЛ МУЛ ЯРИАД САРАН ИЖИГИЙН АРААС ЯВЧИХВАА САРАН ЭЭЖ МАШ УУРТАЙ БАЙГАА ТҮҮНИЙ ХИЙСЭН МЭДЭГДЭЛ БОЛБОЛ БИ ГҮН РҮҮ НЬ ОРЖ АЖИЛЛААГҮЙ ГЭДЭГ НЬ МӨНГӨ ТӨГРӨГ ШААЖ ЧАДСАНГҮЙ ГЭЭД МАШ УУРТАЙ АРХИ УУЦАН ХҮН ШИГ НҮДЭЭ СҮҮМИЙЛГЭЭД ШҮДЭЭ ЯР�######�ГААД АЙМААР ЗАНАЛХИЙЛЭЭД БАЙГАА. МАН ДАРААГИЙН СОНГУУЛЬД НАС БАРАГЧДЫН БҮРТГЭЛД ОРОХГҮЙ ЭЭ ГЭВЭЛ САРАНГЭРЭЛ ЖАРГАЛМАА АНУЖИН ӨНӨРБОЛОР БАЯРСАЙХАН МЭТИЙН ДҮРДЭЭ ИТГЭЧИХСЭН ЯВАА ЭНЭ МАНГАРУУДААСАА САЛАХ ХЭРЭГТЭЙ. МЭДЭЭ УНШДАГ НЭВТРҮҮЛЭГ ХӨТӨЛДӨГ ОЛОН ОХИД ХӨВГҮҮД ИХ ХУРЛЫН ЗӨӨЛӨН СЭНТИЙ ЗҮҮДЛЭЭД БАЙДАГ БОЛСОН ГЭСЭЭН.ЭНЭ ХҮМҮҮСЭЭ БАЙРАНД НЬ ТАВЬ �######�УУЛ ГЭСЭН ҮГ

сонгогч
сонгогч
10 сар 24, 2022 15:04

Томилол нэртэй шагн�##�. М.Энхболдыг унагсан, засгийн эрхийг авахад шудрага дүр гаргач шагн�##�аа авсан

Хэрүүлч өвгөн
Хэрүүлч өвгөн
11 сар 28, 2022 11:21

Өнөөгийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв дотроо бол яг мэрэгжлийн хүмүүс нь цөөн байдагбөгөөд тиймээс хоорондоо хэл ам ихтэй байдаг нь цаанаа нууц байж. Бие биендээ атаа жөтөө ихтэй газар байна. ХНХ-ын сайд Аюурсайхан нь дотор явж ажилтай нь дутуу танилцсан бололтой. Ер нь намын шугамаар томилогдсон ашиг сонирхлын ажилтангууд нь их байна.

Холбоотой мэдээ

Back to top button