УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Энхболдыг унагасан "Шударга тав"-аас Ж.Батзандан ганцаар хоригдож, бусад нь сайд боллоо

2018 онд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаар Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар төв талбай дээр жагсаал зохион байгуулж байв.

Эцэстээ М.Энхболд огцорсон. Улмаар "Миеэ Энхболд" гэдэг нэгэн хүчтэй улстөрчийн карьер нэг хэсэгтээ дарагдсан. Харин үүнээс хойших дөрвөн жилд мөнөөх "Шударга тав"-ын улс төрийн карьер эсрэгээрээ өссөн юм.

Хамгийн эхэнд Л.Оюун-Эрдэнийг нэрлэх боломжтой. Өдгөө МАН-ын дарга, Ерөнхий сайд болон дээшилжээ. Түүний танхимд Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Засгийн газрын зорилтот ажлуудад гал авч, Л.Оюун-Эрдэнийн хамгийн түрүүний хамтран зүтгэгч болоод буй.

Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргын албан тушаалтай. Харин яг өнөөдөр ХНХ-ын сайд болсноор жинхэнэ утгаараа улс төрийн өндөр албан тушаалд очлоо.

Л.Болд, Ж.Батзандан нарын хувьд хоосон хоцорсон гэхээргүй л. Тэд өнөөгийн улс төрд хүч нөлөө бүхий албан тушаалд очиж чадаагүй ч гадаадын улсуудад томилолт авсан байдаг. Л.Болд өдгөө Бельгийн Хаант Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайдаар энэ оны эхээр томилогдсон.

Харин Ж.Батзандан Австрали улсад элчин зөвлөхөөр ажиллаж байгаад энэ онд эх орондоо ирсэн билээ. Үүнийгээ тэр "Цөллөгт яваад ирлээ" хэмээн тодотгосон нь голонгуй байсны шинж гэлтэй.

Гэвч өдгөө Ж.Батзандан 461-р хорих ангид хоригдож байна. Ах нь ч бас. Эргээд харахад, тавуул улс төрийн тэмцэл хийж байсан хүмүүсийн дөрөв нь ямар нэг албан тушаалд очсон бол Ж.Батзандан ганцаар хоригдож суугаа дүр зураг байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гал
Гал

Бусдыг нь мэдэхгүй ч Энхболдыг зайлуулсан нь зөв байсан гэдэгтэй хэн ч маргахгүй

Зочин
Зочин

МИНИЙ АХ БУХ МЭЛХИЙ АХЫГ МАН н НӨЛӨӨТ ТОМ НОЁН БАЙХАД НЬ ЭНЭ МУУ ТАВАН НУСАН ЧАВХ АХ НАРЫХАА ХАТГААСААР ТАТАЖ УНАГААСАН.МИНИЙ АХ АЛАГ НҮД НЬ АЯГАНДАА БАГТАЖ ЯДАН ЭРГЭЛДЭЭД ЯВСААН.ГЭХДЭЭ МИНИЙ АХ ЭНЭ ИХ УЛС ТӨРӨӨС АРЧИГДАЖ ГЭРИЙН БАХ БОЛНО ГЭЖ САНАСАНГҮЙ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА МИНИЙ АХ. ХӨӨРХИЙ МИНЬ МОНГОЛЫН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС ГЭРТ НЬ ОЧИЖ БЭЛЭГ ӨГӨӨД МИНИЙ АХ ЁСТОЙ Л ҮЗҮҮРТЭЙ МОДНЫ ДЭЭГҮҮР НИСЭЖ ЯВСНЫГ МОНГОЛ ТҮМЭН МЭДНЭЭ.ОДОО МИНИЙ МУУ АХЫГ МАН н ЗАХЫН НЭГ МУУ ЦҮНХ БАРИГЧ БӨГС ДОЛООГЧ НАР АХ ХҮҮ ТАМХИНД ГҮЙГЭЭД ИР АРХИНД ГҮЙГЭЭРЭЙ ГЭХ НЬ ХОЛОГ БАЙГАА НЬ АРИУН ЯВДАЛ МӨН ЮМ УУ? ХӨӨРХИЙ БАТЗАНДАН АШИГЛУУЛААД ХАЯГДСАН БЭЛГЭВЧ БОЛЛОО ИНГЭЖ БОЛОХГҮЙ АДИЛХАН Л УРВАСАН ШАРВАСАН ШУРГУУНД ОРСОН. МИНИЙ АХ ЭНЭ УЛСЫН ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХТ ХААН БОЛООД ЭРГЭЖ ИРНЭ ТЭР ЦАГТ ТААНУУД ӨМӨДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЗЭРЭГ ГАРГАНАА ХАРЖ БАЙГААРАЙ МИНИЙ АХАА ЮМАНД ЭЭЛЖ БИЙ ЮМ ШҮҮ БҮҮ ГУНИГЛААРАЙ МИНИЙ АХАА ДҮҮ НЬ УЙЛЧИХЛАА ИЙ ИЙ ИЙ ГАШУУН НУЛИМС ХАЦАР ДАГАН УРСЛАА

Зочин
Зочин

Батзандан шудрага байсан бол зүгээр гараад л ирнэ, огт өөгүй хүнийг бариад хийгээд байдаг чгүй байх гэж бодож байна,

Зочин
Зочин

МАН-ын 1990 оноос эхэлсэн өс хонзон одоо хүртэл үргэлжилж ардчилалыг бүр мөсөн үгүй хийхэд улс орноо хөгжүүлэх гэхээс илүү бүх хүч, бүх анхаарлаа чиглүүлж байгаа. Тэдний гол зорилго энэ! Бүх үйлдлийг эргэж хар! Эргэцүүл!

Зочинзочин
Зочинзочин

Тэдний үнэн нүүр царай энэ!!!!!

Suhee
Suhee

БАТЗАНДАН ТЭНД САЙД ХИЙГЭЭД ЖАВХАЛАНГЫН ХЭЛД

Зочин
Зочин

Батзандан энэ цаг үеийн жинэхэн эх оронч эр ш.Тэр одоо хэзээ ч өөрийн байр сууриасаа ухрах хүн биш ш.Түүнд өш санагчид маш олон. МАНАН-гийн луйварчид түүний эсрэг том арми бий болгосон б.гаа нь илт шд.

Зочин
Зочин

Чингис хаан хүн ойлгохоор хэлсэн үг биздээ.. Ноёноосоо уравсан хүн дахин уравдаг гэдгийг.

сонгогч
сонгогч

Засгийн эрхийг шудрага царайлж авахад оролцоод банкнаас зээл аваад үүнийгээ шагнал гэж горьдсон болтой, Одоо өөрийн хийсэн лай ланчигаа үүрээд, өрөө төл.

Холбоотой мэдээ

Back to top button