СПОРТ
ОУХМ Г.Болор-Эрдэнэ “Манчестер - 2022”-оос хүрэл медаль хүртлээ

Англи улсын Манчестер хотноо олимпын таеквондогийн “Манчестер - 2022” тэмцээн болж байна. Энэ сарын 20-ны өдөр эхлэсэн тэмцээн өнөөдөр буюу 23-ны өдөр дуусна. “Манчестер - 2022” тэмцээнд Монголоос Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар оролцсон.
Г.Болор-Эрдэнэ амжилттай тулалдаж, хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний уур амьсгалаас хуваалцахад, эхний тойрогт Доминиканы тамирчныг 28:13-аар буулган авч, хагас шигшээ тулаанд "Токио-2020" паралимпын наадмын хүрэл медальт Турк улсын Махмут Бозтекед ялагдаж, хүрэл медаль хүртжээ.
Г.Болор-Эрдэнэ нь Пара таеквондогийн дэлхийн 5 удаагийн аварга болж байсан ОУХМ юм.
М.НАМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.