Нийгмийн

Сэлэнгийн Засаг ноён асан Ш.Оргилын "дэрвэгэр жиргэрүү"-гийн хэргийг хоёр дахиа прокурорт шилжүүллээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Гэхдээ үүний цаана эрүүл мэндийн шалтгаанаас гадна өөр бас нэг шалтаг байсан нь түүнийг АТГ шалгаж эхэлсэн явдал байв.

Өмнө нь буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард бид нийслэлийн поркурорын газраас түүнд холбогдох хэргийн АТГ-т буцаасан талаар мэдээлж байв. Тодруулбал, прокуророос нэмж шалгах зүйлс байгаа гэж үзсэн юм.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг найзынхаа аж ахуйн нэгжид давуу байдал олгон худалдаж, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл АТГ-аас түүнд холбогдох хэргийг дахин шалгаад, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т дахин шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2022 09:35

Мангар

Зочин
Зочин
10 сар 24, 2022 12:01

Хураасан био зүйлийг устг�##�д оруулдаг. Юун цааш зарах ?

Холбоотой мэдээ

Back to top button