НИЙГЭМНийгэм мэдээ
"UB Comedy Club"-ийн залуус тоглолтын орлогоо 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг болгон өгчээ

"UB Comedy Club"-ийн залуус их дээд сургуулиудаар явж, тоглолт хийжээ. Тоглолтын орлогоо сургалтын төлбөрийн тэтгэлэг болгон 10 оюутанд өгчээ. Тодруулан хэлбэл,
- МУИС-ийн хоёр оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хоёр оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг
- Их засаг олон улсын их сургуулийн хоёр оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг
- ШУТИС-ийн хоёр оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг
- СЭЗИС-ийн хоёр оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ.
Мөн МУБИС-ийн нэг оюутныг иж бүрэн тавилгатай гэртэй болгох үйлсэд дэмжлэг болгож, тоглолтын орлогоосоо хандивлажээ.
Түүнчлэн АШУҮИС-ийн оюутнууд их очдог, чөлөөт цагаа өнгөрүүлдэг "Эко цогцолбор"-т ус цэвэршүүлэгч, шарах шүүгээ зэргийг авч, суурилуулах санхүүгийн асуудлыг шийдсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг байна шүү дээ. Залуус залуусаа дэмжиж байна. Залуусыгаа ах нар бүү бөөрөлхөөрэй. 80 маяад оныхон тэгээд байдагийн шүү
Үнэхээр сайн үйл хэрэг санаачилжээ бхярлалаа
Мундаг залуусдаа баярлалаа
Saihan setgel owortloson hodolmorch zaluusdaaa bayrlalaaa olon zaluusiin omnoos ajliin amjilt husey
бусад олон уран бүтээлч залуусд маш том үлгэр жишээ боллоо ихэвчлэн л биеэн тоогоод явдаг шүү дээ
Ажлын өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе
мундаг залуус бна
Мундаг