УЛС ТӨРУлс төрийн ярилцлагаЭДИЙН ЗАСАГ

Б.Эрдэнэбулган: Журмаа өөрчлөөгүй цагт цахилгааны шөнийн хөнгөлөлтийн төсвийг танах боломжгүй

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор "Гэр хорооллын айл, өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” баталсан. Үүний дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны тарифыг 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 21:00-04:00 цаг хүртэл чөлөөлдөг болсон. Тэгвэл энэ хөнгөлөлтөд зарцуулах төсвийг 2023 оны төсөвт суулгаагүй гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-2023 ОНД ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ХӨНГӨЛӨЛТӨД 37 ТЭРБУМ ШААРДЛАГАТАЙ-

-2023 оны төсөвт Эрчим хүчний сайдын багцаас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийн санхүүжилтийг хассан байна гэх мэдээллийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2023 оны төсвийн төсөл дээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хөнгөлөлтийн татаас хасагдсан гэсэн мэдээлэлтэй байна. Ер нь гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа асуудал 2017 оноос эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2017 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хөнгөлөлт үзүүлэх журам батлагдсан.

-Журам нь хүчингүй болсон юм уу?

-Журам бол одоо хүчин төгөлдөр байгаа. Хүчин төгөлдөр нөхцөлд энэ хөнгөлөлт цаашид үргэлжлээд, хөнгөлөөд явах зохицуулалттай.

-Тэгээд яагаад санхүүжилтийг нь хасаж оруулж ирсэн юм бол?

-Санхүүжилтийн асуудал одоогоор тодорхойгүй байгаа гэж үзэж байна. 2023 оны төсөв эцэслэн батлагдаагүй байгаа шүү дээ. Тэгэхэр эцсийн шийдвэр гараагүй гэсэн үг. Төсвийн хэлэлцүүлгийн явцад шийдэх байх.

-Танай хорооноос энэ хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юу?

-Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд Засгийн газраас баталсан журмыг л хэрэгжүүлдэг. Тэгэхээр Засгийн газраас баталсан журамд өөрчлөлт ороогүй нөхцөлд хэрэгжүүлэх л үүрэгтэй.

-2017 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хөнгөлөлтөд жилд хэчнээн төгрөгийн санхүүжилт олгодог байсан юм бэ. Жил бүр нэмэгдэж байсан уу?

-Жил бүр нэмэгддэг. Энэхүү хөнгөлөлттөд хамрагдахын тулд айл өрхүүд цагийн ялгавартай тоолууртай байх ёстой. Нийслэл Улаанбаатар хот болон бүх аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд хөнгөлөлттөд хамрагддаг. Цагийн ялгавартай тоолууртай айл өрхүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурингууд нэмэгдэж байна. Тиймээс хөнгөлөлтөд хамрагдах айл өрхийн тоо жил бүр нэмэгддэг. 2022 он буюу энэ оны гүйцэтгэлээр нийтдээ 173 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдаж, 29 орчим тэрбумын хөнгөлөлт эдэлсэн. Ирэх онд бидний тооцоогоор 37 орчим тэрбумын санхүүжилт энэхүү хөнгөлөлтөд шаардлагатай байна.

-АЖ АХУЙ, НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТАРИФЫГ 28 ХУВИАР НЭМЖ БАЙНА-

-11-р сарын нэгнээс эхлээд аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмнэ гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар мэдээлэл өгөхгүй юу. Яг хэдэн хувиар нэмэх вэ?

-Цахилгааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг өмнө нь нэлээд ярьж байсан. Одоо аж ахуй нэгж байгууллагуудын хувьд хэрэглээнээс хамаараад ялгаатай байдлаар нэмэгдүүлэхээр болсон. Цахилгаан эрчим хүчний хувьд аж ахуй нэгж байгууллагууд тарифын хоёр ангилал байдаг. Уул уурхайн олборлох, боловсруулах, аж үйлдэрийн ангиллын тариф, нөгөөх нь энгийн аж ахуй нэгж, байгууллагын тариф. Уул уурхайн олборлох, боловсруулах, аж үйлдвэрийн ангиллын тарифын хувьд сарын 200 мянган квц хүртэлх цахилгааны хэрэглээг 28 хувиар, 200 мянган квц-аас илүү хэрэглэсэн цахилгааны үнийг 38 хувиар нэмэгдүүлнэ. Мөн энэ тарифт банк, согтууруулах ундаа үйлдвэрлэл, интернет, үүрэн холбооны бизнес эрхлэгчид хамаарагдана. Бусад энгийн аж ахуй нэгж, байгууллагуудын хувьд сарын 5000 квц хүртэлх цахилгааны төлбөрийг 14 хувиар нэмэгдүүлж тооцно. 5000-аас илүү хэрэглэвэл 28 хувиар нэмэгдүүлсэн тарифаар тооцно.

Жишээ нь тухайн аж ахуй нэгж байгууллага сард 6000 квц цахилгаан хэрэглэлээ гэж тооцоход 5000 квц нь 14 хувиар, үлдсэн 1000 квц нь 28 хувиар нэмэгдүүлсэн тарифаар тооцогдоно. Төрийн байгууллагуудын хувьд хэрэглээнээс үл хамааран 28 хувиар нэмэгдүүлнэ.  Дулааны эрчим хүчний хувьд бүх аж ахуй нэгж байгууллага дээр 28 хувиар нэмэгдсэн тарифаар тооцогдоно.

-Алдагдалтай ажиллаж байсан учраас ингэж үнээ нэмж байгаа юу?

-Эрчим хүчний үнэ тариф гээд байгаагийн цаана нүүрсний, нүүрсний тээврийн, эрчим хүчний салбарын асуудал хүнд байдалтай болсон. Энэ гурван салбарт 430 гаруй тэрбумын хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай болсон. Үнэ тарифт өөрчлөлт оруулж, нэмснээр энэ шаардлагатай хөрөнгийн тодорхой хувийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

-Айл өрхүүдийн цахилгааны үнэ нэмэгдсэн байна гэх мэдээлэл байна?

-Айл өрхүүдийн тарифт өөрчлөлт орохгүй. 660 мянган цахилгаан, эрчим хүч хэрэглэгч айл өрхүүд, 286 мянган орон сууцны дулаан хэрэглэгч айл өрхүүд бий. Хэрвээ иргэд ямар нэг эргэлзээтэй байгаа бол цахилгаан түгээх компани дээрээ очоод тулгалт хийж болно.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-25 09:15

Иргэдийнхээ бодит амьдр�##� дунд төсөвөө хэлэлцэх нь зөв. УИХ гишүүд сайд нар иргэд дундаа ажиллаарай.

Зочин
Зочин
2022-10-25 09:17

Угаасаа цахилгааны хөнгөлөлт хийхгүй бол ард иргэд чинь мөлхөх байх шүү

Зочин
Зочин
2022-10-25 09:18

Үргэлж иргэд сонгогчдынхоо сан�##� хүсэлтийг биелүүлэхийн төлөө зүтгэдэг ажилч, хичээнгүй, оюунлаг төрийн түшээ шүү.Т�##�архаж байна.

Зочин
Зочин
2022-10-25 09:19

Ш�##� худлаа бна шөний тариф 0 болсон гэсэн өмнөх сараасаа их гарсан бна шөнө нь яг 0 лэсэн юм уу

Зочин
Зочин
2022-10-25 09:20

Энэ хөнгөлөлт ард түмэнд бодитоо дэмжлэг болж бга

Зочин
Зочин
2022-10-25 09:20

Хөнгөлөлтийг хэр бодитой эдэлдэг бол үүнд эргэлзээтэй байдаг тоолуурын за�##�тыг өөрсдөө дур мэдээд тоо тавьдаг төлбөр тооцдог за�##�тыг харж үзээгүй төлөөл байдаг короноогийн үед гэртээ бүгд байгаа гээд л за�##�таа харахгүй таамагл�##�аа сайх дэвшүүлээдл нэмэх нь тодорхой манай эрчмийнхэн ингэж л ажиллаад бх шиг санагддаг⁰

Зочин
Зочин
2022-10-25 09:21

ger horoolol hongolokhooroo baishintai ailuid deeree nemchihdeg uym uu ene sar tolbor ikh ondor garsan bn

Зочин
Зочин
2022-10-25 09:53

Ард түмэнд маш том хөрөнга оруул�##�т өолж бгаа шүү энэ цахилгааны хөнгөлөлт

Холбоотой мэдээ

Back to top button