Нийгмийн

Нягталъя: Согтуугаар жолоодвол 10 саяар торгуулж, 5 жилээр эрхээ хасуулна гэдэг худал

Ойрын өдрүүдэд зам тээврийн ноцтой осол ихээр бүртгэгдэх болсон. Эдгээрийн голлох шалтгаан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарсан. Иргэд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол үүрүүлэх шийтгэл, хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлээд буй.

Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн тухай хуулиар:

14.7-3 дахь хэсэг: 33.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 3.2. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7-5 дахь хэсэг: 296 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалт үйлчилдэг.

Дээрх зохицуулалт хөнгөн учир иргэдийн хариуцлага нэмэгдэхгүй байгаа гэдгийг ч тодотгосоор байгаа юм.

Үүнтэй холбоотой цахим орчинд "согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг байсныг өөрчилж эрүүгийн хуулиар шийтгэдэг болохоор боллоо. Мөн согтуугаар жолоо барьсан бол жолоодох эрхийг таван жилээр хасах, 10 сая төгрөгөөр торгох, 30 хоног олон нийтийн ажил хийлгэхээр болсон" гэх мэт мэдээллүүд олны анхаарлын төвд хөврөх болсон юм.

Бид тухайн асуудалд холбогдуулаан тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: "Хувь иргэн хүний жиргээ байсан. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх ч юм уу одоо байгаа хуульд өөрчлөлт орсон гэдэг худлаа мэдээлэл. Зөрчлийн хуулиараа арга хэмжээ авч байгаа хэвээр" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хэдэн сая байсан ч яадаг юм бэ торгоод 5 жилээр эрхийг нь хас тэгвэл түгжрэл буурна гэхдээ ганц согтуугаар биш бас утасаар ярьж байгаа нөхцлийг ч оруулах хэрэгтэй ингээд замын түгжрэл хаа хамаагүй машин тавьдаг зүйл байхгүй болно.Утасаар ярьсан тохиолдолд маш хатуу арга хэмжээ авах хэрэгтэй 5 саяаар торго

Зочин
Зочин

Хатуу байх тусмаа л хуулиан чандлан мөрдөн шүү дээ

Зочин
Зочин

Хариуцлага жолоо барьдаг нөхдийг хатуу чанга хууль л юм бодогдуулж сургана. Тэр хүүхэд дайраад байдаг жолооч нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй

Зочин
Зочин

Ернь энэ чигээрээ байхад ер болохгүй юм байхгүй. Хууль хэр хатуу чанга байна манайх төдий чинээ хичээнэ учир нь аминдаа хайртай илүү юм гаргах дургүй ард түмэн шүү дээ

Зочин
Зочин

Улам бүр чангатгах хэрэгтэй харин ч

Холбоотой мэдээ

Back to top button