Дугуйчин С.Жамбалжамц дэлхийд 160, Азид хоёрдугаарт эрэмбэлэгдлээ

Улсын шигшээ багийн тамирчин, Малайзын “Теренггану полигон” мэргэжлийн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц энэ оны улирлын тэмцээнээ Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Tour de Langkawi”-аар амжилттай өндөрлөж, эх орондоо ирлээ.
“Tour de Langkawi”-аас 2 медальтай, UCI-ийн 40 оноотой, Азийн шилдэг дугуйчин дэлхийн чансаагаар 160, ази тивийн чансаагаар II байранд эрэмбэлэгдэж Монголын дугуйн холбоо дэлхийд 34, Азид II жагсаж 2022 оны улирлаа түүхэн дээд амжилтаар өндөрлөж байна.
Монголын дугуйчид Ази тивийн 2022 оны чансаагаар “Топ 10”-д 2 тамирчин, “Шилдэг 20”-д 4 тамирчин багтсан байна.

1995 оноос “МЭРГЭЖЛИЙН” гэх тодотголыг авсан монголын дугуйчид ийнхүү олон жилийн хүч хөдөлмөрийнхөө шимийг хүртэж, олимпийн эрх авахад тун ойрхон боллоо.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.