ДЭЛХИЙТехнологи

Технологи: 950,000 төгрөгийн үнэтэй цэнэглэдэг маск

Цэнэглэдэг энэхүү маскыг цахилгаан бараа, хэрэгсэл үйлдвэрлэгч "LG" компаниас гаргажээ. "Puricare" нэртэй агаар цэвэршүүлэгч энэхүү маск нь оны эцэс гэхэд худалдаанд гарна хэмээн "LG"-гийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Энэхүү маск нь чанар муутай, гар хийцийн масканд дутагдаж байгаа асуудлыг шийдэх давуу талтай юм байна. "Puricare" нь хүний ​​нүүрний доод талыг бүрэн бүрхсэн, хуванцар биетэй аж.

Тухайн маск хэрэглэгчийн нүүрэнд маш сайн тохирхоос гадна хөнгөн жинтэй бөгөөд бага горимд найман цаг, өндөр горимд хоёр цаг ажиллах боломжтой.

Гэвч "LG" компани энэхүү маскаа хэн нэгнийг ковидын халдвар авахаас сэргийлж чадна гэж мэдэгдээгүй. Харин иргэд "Puricare"-ийг хэрэглэснээр цэвэр, чийглэг агаараар амьсагалах боломж бүрдэнэ гэдгийг батлан онцолжээ. Монгол мөнгөөр энэхүү маш 950 мянган төгрөгөөр худалдаалагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button