Улаанбаатар-Истанбул чиглэлийн онгоцонд нас барсан иргэн хагалгааны заалттай байжээ
"Энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар-Истанбул чиглэлийн ОМ-161 аяллын дугаартай онгоцоор зорчиж явсан 62 настай эрэгтэй "Э" онгоцонд нас барсан" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Мөн тухайн иргэн нас барах үед онгоц Төв аймгийн нутаг дэвсгэрт нисэж явсан гэгдэж байгаа юм.
Тэгвэл энэ мэдээлэл үнэн бөгөөд Турк Улсад эмчлүүлэхээр зорчиж явсан хагалгааны заалттай иргэн нас барсан байна. Харин Төв аймгийн нутаг дэвсгэр дээр нисэж явахад нас барсан гэдэг мэдээлэл худал. Нисээд гурван цаг болж байсан буюу Монголын хилээс нэгэнт гарсан байсан аж.
Ар гэрийнхэн нь шарил тээвэрлэх журмын дагуу гурав хоногийн дараа буюу өчигдөр каргогоор авч ирсэн байна. Хагалгаа, эмчилгээний заалттай иргэнийг онгоцоор тээвэрлэхэд ар гэрийнхэн нь асуумж бөглөдөг бөгөөд тухайн журмынх нь дагуу ниссэн аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамсалтай мэдээлэл вэ?
Гүнээ эмгэнэд илэрхийлэе
Ум сайн амгалан болтугай
эвий дээ эмчилгээнд явж байсан юм байна шдээ. Гүнээ эмгэнэл илэрхийлэе
Ум сайн амгалан болтугай