СПОРТ

Танилц: Дэлхийн жишигт нийцсэн спорт цогцолбор Монголд үүдээ нээнэ

Монголдоо анхдагч "UG ARENA" спортайнмент цогцолбор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Энэхүү спортын ордон ашиглалтад орсноор тив дэлхийн чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн мэргэжлийнхэн харж буй. Мөн спортоор хичээллэгч залуусын хувьд маш том хөгжлийн суурь бий болох юм.

"UG Arena" нь 3000 хүний багтаамжтай бөгөөд тус цогцолборын инженерийн шийдэл, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал, онцгой үзүүлэлтүүдийг задлан танилцуулж байна.

Шал: Италын "Dallariva" брэндийн "Compact-45" стандартын "hevea" модоор хийгддэг шалыг суурилуулах бөгөөд олон улсын шалны стандартын нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр зэрэглэлийн тоглолтыг зохион байгуулахад тохирсон чанар стандартыг бий болгосон.

Шийд: "Fiba"-д бүтээгдэхүүнээ нийлүүлдэг "SCHELDE SPORTS" брэндийн "Super Sam 325 Pro" загварын шийдийг угсарч байгаа бөгөөд уг шийд нь дэлхийн томоохон спорт цогцолборуудад ашиглагддаг

Гэрэл: Гэрлийн хувьд "Dallas Mavericks"-н спортын ордонд ашигладаг гэрэл байх бөгөөд тоглогчид болон үзэгч хүмүүсийн нүд рүү гялбадагггүй, зураг даруулах, бичлэг хийхэд зориулсан тод бөгөөд зөөлөн тусгалтайгаараа давуу талтай

Шууд дамжуулалт: Телевизийн шууд дамжуулалт хийх 20 цэг байрлуулсан бөгөөд аль ч өнцгөөс шууд дамжуулалт хийхэд асуудал үүсэхгүй

Сандал, суудал: Дэлхийн бүх стадион, аренад суудал нийлүүлдэг "AVANT seating" брэндийн суудлуудаар тохижуулсан

Хөгжим: Дэлхийн алдартай "JBL", "BRX", "LINE", "ARRAY" брендийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд нь спорт ордонд зориулагдсан дуугаралттай ба гадагшаа дуу чимээ цуурайтахгүй стандарт зориулалтыг мөрдсөн сонголт аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю

Хаана байдгийн

Зочин
Зочин

Яармагт

Зочин
Зочин

Uran gand barigdaj bga shuu. Udahgui ashiglaltand orloo

Зочин
Зочин

Щит гэж орос үгийг ингэж алж бхаар зүгээр л самбар гээд бич л дээ

Зочин
Зочин

Хаана баригдаж байгааг нь мэдэгдэхгүй бүрэг юм бичээд хаячих юм даа хөөрхий. Хотод юм болов уу, хандгайт ч юмуу хотын захад аль нь мэдэгдэхгүй байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яармагт

Зочин
Зочин
Reply to  Зочин

19iin hoino bayngol duurgiin 3r horoond narnii horoollin zuun urd tald

Зочин
Зочин

odoooo volleyball iin iim zaal barimaar bnaaaaa

Зочин
Зочин

volleyball n iluu erelttee bgashvv odooo

мгл
мгл

орос уг ашиглаж байгаа юм бол шиид биш шит гэдэг юм!

Зочин
Зочин
Reply to  мгл

уг гэдэг юм биш үг гэнэ

Зочин
Зочин

нэг мөр 10.000 хүний суудалтай битүү ордон яагаад барьдаггүй юм бол тусгаар улс байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Uursduu bvteehgv bj duugai l blda esvl uuru 10k suudaltaig barilda

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Улс нь 10к хүний суудалтайгаа барина бизээ. Хувь компани ш дээ мундаг бнаа

онон
онон

Хаана вэ аль монголд юм

Зочин
Зочин

Италийн гэж бичнээ, эрхэм сэтгүүлчээ!

Last edited 3 Он Өмнө by Зочин
Баяр
Баяр

Сагсан бөмбөгийн шит гэдэг юм юуны шийд ккк

zochin
zochin

bairlal ni haana ve.hezee neegdeh yum todorhoi bichihed yu ni bolohgui bnaa

Зочин
Зочин
Reply to  zochin

Уран Ган спорт цогцолборын яг хажууд.

Зочин
Зочин
Reply to  Зочин

шинэ баригдаж байгааг хэлж байна уу

Баагий
Баагий

Хаана байгаа юм бэ. Хаягыг нь тодорхой бич ээ.Мэдээлэлээ гүйцэд өгөөч...

Зочин
Зочин

Хаана байралдаг ямар утсаар холбоо барихыг нь мэдээлж болдоогүй юм уу нууц юм уу дутуу түүхий мэдээ өгөх юмаа

Зочин
Зочин

Энэ тэгээд хаана байралдаг юм бэ? Эргүү минь

Зочин
Зочин

Лхагвасүрэн гэж энэ хүн ажилч хичээнгүй хөдөлмөрч гарамгай зохион байгуулагч байна шүү.Том бүтээн байгуулалт болжээ.Амжилт хүсье

Зочин
Зочин

Setguulch hun baij haana ch gedgiig ni yadaj bichih heregtei.

Холбоотой мэдээ

Back to top button