НИЙГЭМНийгэм мэдээ

Ш.Мөнхбаярын ээж Т.Шинэтуяа: Хагалгааны тов гараагүй, эмнэлгийн оочер хүлээж байна

"Voice Of Mongolia" шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын ээж Т.Шинэтуяа хүндээр өвджээ. Тэрбээр Дорнод аймгийн Хэрлэн сумын долоодугаар цэцэрлэгт багшаар ажилладаг юм байна.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монгол улсад хийх бөгөөд 50 сая төгрөгийн өртөгтэй учир элэг нэгт ахан дүүсээсээ сэтгэлийн хандив хүсэж "Элэг бүтэн амьдрал" нэртэй хандивын аян эхлүүлээд байгаа юм. Түүний хагалгаанд хүү Ш.Мөнхбаяр донор болохоор шийдэж ийнхүү ард түмнээс тусламжийн гараа сунгахыг хүсжээ.

Бид Ш.Мөнхбаярын ээж Т.Шинэтуяатай холбогдож, хагалгааны тов болон бусад асуудлаар мэдээлэл авлаа.

Тэрбээр "Эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажлаасаа аравдугаар сарын 1-нд тодорхой хугацаанд чөлөөлөгдсөн.

Миний хувьд 2020 оны нэгдүгээр сард элэгний хатууралтай, хатуурал сүүлчийн зэрэгтээ орчихсон гэдгийг мэдсэн. Хагалгааг Монголдоо, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийлгэнэ. Тов нь гараагүй байгаа. Эмнэлгийн оочерт бичүүлчихсэн. Хагалгаанд орох өдөр дөхөөд ирэхээр дуудна гэсэн. Энэ хагалгаанд орохоос өмнө улаан хоолойн судас боолгох хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгэхгүй бол цус алдана гэсэн. Бас оочероо хүлээж байна.

Хагалгааны зардлын тухайд эмнэлгээс тодорхой мөнгөн дүн хэлээгүй. Эгч нь ойролцоогоор 50 сая орчим болох байх гэж бодсон юм. Хагалгааны зардлаа босгох хандивын тоглолт нутагтаа зохион байгуулж магадгүй" хэмээв.

Тэдний хандивын данс

  • Хаан банк: 5420070687,
  • Утас:8874413, 89899616
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:25

Ээж нь хурдан эдгэрэх болтугай

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:25

Үнэхээр гайх�##�тай хоолойтой хүү шүү

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:26

Ээж нь хурдан эдгээд хамтдаа эрүүл энх аз жарг�##�тай амьдраарай дүү минь

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:26

мундаг хүү шүү. Эерэг бодолтой хүчтэй байгаарай

Зочин
Зочин
10 сар 25, 2022 13:27

Ээж хүү хоёрд хамгийн сайн сайхныг хүсий хүчтэй байж хурдан эдгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button