Нийгмийн
Байгал нуур орчимд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Дархан, Сэлэнгэд мэдрэгджээ

Өнөөдөр өглөөний 08:34 цагт Байгаль нуур орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн болохыг мэдээллээ.
Энэ сарын 14-ний өдөр Байгаль нуурт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тус газар хөдлөлт нь Монгол Улсын хилээс 140 км зайтай болсон бөгөөд өнөөдрийн газар хөдлөлт тухайн бүс нутагт болжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зурагт яагаад УВС аймаг харуулсан ? Тештнеес зөрөөд.