"Моннис" групп "Бамбарууш кафе"-г сэргээх Л.Оюун-Эрдэнийн уриалгыг мартагнуулж, инновацийн төв барина
-"Бамбарууш" кафе. Сэргээх. Хүүхэд багачуудад үйлчлэх... дурсамж болох, мартагдах-
Бамбарууш кафе. Сэргээх. Хүүхэд багачуудад үйлчлэх. Эдгээр үгс дурсамж болон үлдэх, магадгүй бүр мартагдах бололтой.
Төв номын сангийн хойно байрлах дугуй цэнхэр барилга 1972-1990 оны хооронд хүүхэд багачуудад зориулан үйл ажиллагаагаа явуулж байв. Ардчилсан хувьсгал өрнөж, өмч хувьсгал явагдсанаар “Бамбарууш кафе” үүдээ хаасан.
Уг барилга нь хувьчлагдаж, баар дэлгүүр гэсээр нурчихалгүй таван компани дамжсан байна. Одоо газрыг нь “Моннис” групп эзэмшдэг бөгөөд "Эвсэг кашмер” ХХК-ын салбар түрээсэлж худалдаа үйлчилгээ эрхэлж буй дүр зурагтай.
-Ерөнхий сайд "Бамбарууш" кафег сэргээнэ гэж мэдэгдээд жил хагас өнгөрчээ-
Одоогоос яг жил хагасын өмнө буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд хүүхдийн баярын өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бамбарууш кафе"-г 2022 оны есдүгээр сарын 1-нд сэргээж, хүүхдэд зориулсан чиглэлээр ашиглана" гэж мэдэгдсэн.
Эл үйл явдлын дараа газрыг нь төр буцаан авч хүүхэд багачуудад зориулсан кафег сэргээн ажиллуулна гэх хүлээлтийг төр засаг нь босгочихсон. "Моннис" групп Ерөнхий сайдын үгийг харанхуйгаар толгой дохин зөвшөөрчихсөн. Ерөнхий дүр зургийн товч нь ердөө л ийм.
Улмаар Засгийн газраас "Моннис" групптэй тохиролцож гэрээлсэн гэх ч ажлаа эхлэхгүй өдийг хүрчихлээ.
Энд нэг ойлголтын зөрүү гарч ирж байгаа нь:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Бамбарууш" кафег сэргээх шууд чиглэл өгсөн гэж ойлгодог. Гэхдээ шууд чиглэл өгөөгүй бөгөөд хүүхэд багачуудад зориулагдсан хуучин барилга байгууламжийг сэргээхийг хувийн хэвшлүүдэд уриалсан. Түүний нэгэнд "Моннис" группийн хувьчлан авсан "Бамбарууш" кафе багтсан нь энэ. Харин улсын мэдэлд байгаа "Найрамдал" зуслан, "Эх нялхас"-ын эмнэлэг зэргийнхээ санхүүжилтийг улсын төсвөөс авах замаар шийдвэрлэчихсэн. Хувийн хэвшилд байгааг нь уриалахаас өөрөөр хөдөлж чадахгүй байгаа гэж ойлгож болно.
Засгийн газрын зүгээс:
Ерөнхий сайд уриалсан юм чинь нааштайгаар хүлээн аваад сэргээх байх гэсэн хүлээлттэй байгаа аж.
"Моннис" группийн зүгээс:
Яг тухайн үед Ерөнхий сайдын энэхүү уриалгыг дэмжиж, нааштайгаар хүлээн авсан. Гэхдээ чухам яагаад ч юм "Бамбарууш кафе"-г сэргээх чиглэлээ өөрчилчихжээ. Японы хөрөнгө оруулалттайгаар технологи инновацийн төвийг хүүхэд багачуудад зориулан барихаар зураг төслөө гаргасан гэх мэдээлэл олдлоо. Цар тахалтай холбоотойгоор засварын ажил нь удааширч байна" гэх ойлголтыг төр засгийнханд өгөөд ажлаа хойшлуулаад сууж буй аж.
Энэхүү асуудлаар “Моннис” группээс тодруулах гэсэн боловч утсаа авсангүй, хариулт өгөх хүн олдсонгүй.
-"Эвсэг" кашмерт "байраа сулла, засвар хийнэ" чиглэл мэдээлэл огт өгөөгүй, нам гүм байна-
Яг одоогийн бодит нөхцөл байдлаар "Эвсэг" кашмер түрээсэлж худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Удаж ч буй.
Тус худалдааны салбараас нь орж тодруулахад "Манайх түрээслэдэг. Биднийг энэхүү байраа яаралтай чөлөөл гэсэн зүйл яригдаж байгаагүй. Үүнээс илүүг хэлж мэдэхгүй байна. Удирдлагуудаас асуу" гэснээс өөрийг хэлсэнгүй.
Тус барилгын арын хашаанд байрлах арагшаа сунасан өргөтгөл балгас болжээ. Хэзээ мөдгүй нурах шахсан ч гэмээр. Хог новшиндоо дарагдаж, шар айрагны шил лааз өнхөрч, тамхины ишээр дүүрсэн дүр зурагтай.































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uur hiih chuhal ajil alguu
danh hezee ch chadahgyishdee l a l riin t1 g###g
Бяцхан үрсдээ,Зориулсан бүх байгууламжийг Устгаж болохгүй шүү!
Өөр зөндөө бааар сав балгас болсон барилгууд их байхад яагаад ганц хүүхдүүдэд зориулж баригдсан барилгыг нураах гээд байдаг байна аа
bitgii iim mangar yumnuudad mungu tusuv ureed baildaa
ta nar hemnene geed bsn yun bambaruush cafe ntr ve
Чухам л Бамбарууш кафег эргүүлээд нээлээ гээд л байсан яасан ёстой худалч хулгайчууд
Энэ хачин кафенаас өөр хийх юм алгуу
Үнэхээр сайхан бүсгүй шүү. Бас тийм их эготой хүний эхнэр гэж бодохоор эмэгтэй хүн эр нѳхрѳѳ яаж хайрлаж хүндэлж болдогыг харуулж үлгэрлэж яваад нь бахархдаг.
Arai arai
Данкар хүүхдийн баяраар баахан худлаа ярьсаныг саналаа.Багадаа аав ээжээрээ зайрмаг авахуулаад ч гэх шиг...тэгснээ 10 -р анги төгсөөд хотод анх орж ирсэн ч гэх шиг...Орчин цагийн мэдрэл муут ч иймэрхүү орон гаран юм ярихгүй. Моннисын хулгайч Чулуунбаатар бас авчихсан уу
Хувийн өмч болсон байшин, тэгээд ч хүүхдийн кафе гэж яг юүгээ хэлээд байгаа юм.
Bambaruush huuhed bagachuudad zoriulsan tsagaan hoolnii dan tsagaan ideegeer suu suun buteegdehuuneer dagnasan goy kafe baij bilee huuhed nasand mini !! Uuniig sergeegeesei !!
Багадаа очих дуртай газар маань байсан одоо шуналтнуудын гараар дамжаад балгас болжээ
Инованцын компани чинь шадар Амарсайханы охиных. Яармагт нийслэлийн оффест байрлана гээд байсан. Бас нэг салбар нь энд байх юм байхдаа. Шадарын охин байршлын сорыг үнээр зодож авах юмаа