"Ах нь чамайг хүлээнэ ээ" зохиомол хайрын түүх амьдрал дээр биеллээ олсон нь

“Real” лэйблийн продюсер, рэппэр Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ. Тэрбээр 2005 онд РТДС-ийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгсөж, тэр үеэс уран бүтээлээ эрчимтэй хийж эхэлжээ. Big Gee энэ хугацаанд олон арван хит дуу, өөрийн болоод хамтарсан арваад цомог гаргаад байгаа бөгөөд 2012 онд нөхдийн хамт АНУ-ын нэрт Оnyx хамтлагийг Монголд урьж, хамтран тоглолт хийж байв. Мөн 2016 онд Spotify-ийн 10 жилийн ойн тоглолтонд Ази тивийг төлөөлсөн цорын ганц рэппэр болон оролцож байсан билээ. Харин сүүлийн үед шинэ уран бүтээл төдийлөн гаргахгүй чимээгүй аж төрж байсан гэхэд хэлсдэхгүй.

Тэгвэл урт хугацаанд чимээгүй байсан монгол реппер Big Gee өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр өөрийн цахим хуудастаа намрын цоо шинэ хит сингл “Ах нь чамайг хүлээнэ ээ” цомог тун удахгүй бүх хөгжмийн дэлгүүрүүдээр худалдаалагдана хэмээн нийтэд мэдээлсэн юм.

"Big Gee"-ийн дээрх зургийг түүний сонсогчид шинэ гаргах цомгийнх нь нэрээр нэрлэн зохиомол хайрын түүх болгоод аль хэдийнэ дасал болгочихсон. Энэ тухай тэрбээр өөрөө сэтгэгдлээ хуваалцаж худлаа хэмээн хэлж байсан ч удаа бий. Гэвч сонсогчдынх нь түүний гэр бүлд зохиосон "Ах нь чамайг хүлээнэ ээ" нэртэй хайрын түүх бодит амьдрал дээр биеллээ олох нь хэмээн нийгэмд хүлээлт өндөр байна. Тэдний гэр бүлийн хамгийн алдартай өгүүлэмж бүхий дээрх зураг ийнхүү дуутай болж буй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Стгэцин өвчтэй өвгөн залуу охин найрах гээд дуу шаагаад ккк
Өвөрмөц нэршилтэй юм
Lil Toogiid zoriulsan ym bolow uu
Ямар ч утга учиртай нэр байж болно хүмүүс минь гаднааснь битгий харж дүгнээрэй
Эр хүний дотор эмээлтэй морь хазаартайгаа багтана гэдэг билүү? Хүний бодлыг уншиж чадах биш дээ
enw setgyylch maluu