ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна

Томуугийн тархалтын өнөөгийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр хэлэхдээ "Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний:

  • 70 гаруй хувь халуурах
  • 60 хувьд ханиалгах
  • 15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж
  • 10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна.Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгаж зорилготой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button