Тамирчдын урамшууллын төсвийг 2.2 тэрбум болгож нэмжээ

Монгол Улс олимп, ДАШТ-д алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдаа бүх насаар нь урамшуулдаг. Тэгвэл тамирчдад олгож буй насан туршийн цалинг эргэн харж, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст олгохгүй болох, цуцлах журам батлах ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням үзэж буй юм.
Манай улс 2022 онд л гэхэд онд 1.8 тэрбум төгрөгийг сар бүр 154 тамирчинд урамшуулал хэлбэрээр олгож байгаа бол ирэх жилийн төсөвт урамшууллыг нэмж, 2.2 тэрбумыг төсөвлөжээ.
Спортын сайд Б.Бат-Эрдэнэ энэ урамшууллын талаар байнгын хорооны хурал дээр хэлэхдээ "Спорт асар их уналтад орсон он жилүүд байсан. 2000 оны Сиднейн олимпоос нэг ч медальгүй үлдсэн гашуун үнэн байдаг. Зөвхөн олимпын топ дөрвөн төрөл төдийгүй бусад спортын төрлүүдээр одоо бахтай амжилт гаргаж байна. Олимп дөхсөн энэ үед тамирчиддаа урам зориг өгөх үүднээс энэ урамшууллыг өгөөд явах нь зүйтэй юм. 2024 оны олимпын дараа дахин нягталж, шийдвэр гаргах бололцоотой" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тамирчиддын ц�##�ин өндөр байхап болохгүй юм байхгүй
Мед�##� аваад под тумний амьдр�##� сайжрах уу
Тамирчиддын цаана маш олон зовлон байдгийг мэдэх учир зөв гэж бодож байна. Наандаж нэг тэмцээнд явах гэхээр төр засаг минь хэзээ ч харж үздэггүй өөрсдөө л сайн дурааараа мөнгөтэй бол зард�##�аа өөрөөсөө гаргаад улсаа төлөөлөөд явдаг хаягдсан хүүхэд шиг байдаг шүү дээ
Тамирчиддыг дэмжих цаг нь ирсэн. Манай улс бүхий л спортоор өөрсдийнхөөө хичээл зүтгэлээр хичээллэж тэр байтугай амжилт гаргадаг болсон.
demjij baina