Ярилцлага

Х.Болдбаатар: Дэлхийн аваргын өмнө Н.Түвшинбаярыгаа эргэх гээд амжсангүй

2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаярыг дасгалжуулан олимпын аварга төрүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн хүн бол яахын аргагүй Халиуны Болбаатар дасгалжуулагч.

Тэр өдгөө Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. “Токио 2020” олимпын наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэхэд түүний нөлөө, хүчин чармайлт их байв. Угсруулаад “Ташкент 2022” дэлхийн наадмаас аварга төрүүлэхийн сацуу мөнгө, хүрэл медальтан төрүүлсэн билээ.  

Тэр одоо Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолтой, Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) билээ. Тэгвэл энэхүү чимээгүй хэрнээ хөдөлмөрч, үр шим нь тамирчнаар нь дамжиж гардаг эрхэмтэй шинэхэн дэлхийн аваргаа дагуулаад МҮОХ-н дээр явахад нь таарч хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Дасгалжуулсан баг тамирчид тань “Ташкент 2022” дэлхийн наадмаас иж бүрэн медальтай ирлээ. Танд сэтгэгдэл төрж байв даа?

-Ерөнхийдөө төсөөлсөндөө төдийлөн хүрч чадсангүй. Бэлтгэл сургуулилалт сайн байсан учраас арай илүү ихийг төсөөлж, бодож байлаа. Жүдогийн дүрэм илүү мэргэжлийн түвшинд хүрч байна. Нэг тэмцээн, нэг ранк алдахад доошилдог учраас уйгагүй зүтгэлээ. Олимпын дараагаас бэлтгэл сургуулилтаа тасалж цалгардуулалгүй жил бэлтгэсэн. Гэхдээ чамлаж болохгүй. Иж бүрэн медальтай ирлээ шүү дээ.

-Тамирчин хүн ялагдахад зөвхөн өрөө хариуцлагаа хүлээж, өөр дээрээ дүн шинжилгээ хийдэг. Харин ахлах дасгалжуулагч бүх тамирчны өмнөөс унаж, бодож дүгнэлт хийдэг байх?

-Энэ бол байнга гардаг асуудал. Зарим нь амжилттай орлоо. Зарим нь амжилтгүй орлоо. Бид жил жилийн олимпоор л дүгнэгддэг. Яг зургаан сарын дараа Катарт дэлхийн аварга болох гэж байна. Өнгөрсөн алдаа оноо бүх зүйл дээрээ дүгнэлт хийгээд буцаад энэ нэг дэх өдрөөс бэлтгэлдээ орсон. Сэтгэл зүйн багтай их эртнээс ажилласан учраас амжилт гаргасан гэж харж байгаа.

Б.Ганхайчийг дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэж бодож байлаа

-Ярианы эхэнд сансандаа төдийлөн хүрч чадаагүй гэж дурссан. Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, А.Энхрийлэн нараас гадна хэнийг медаль хүртчих болов уу гэсэн горьдлого тээж байв?

-Б.Баасанхүү, Д.Хорлоодой, 57 кг-йин хоёр, М.Ичинхорлоо, ялангуяа Б.Ганхайч, О.Цэцэнцэнгэл, Г.Алтанбагана нарыг медаль хүртэнэ гэж тооцоолж байлаа.

-Жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн өнөө цагт ДАШТ-ээс медаль хүртэх аль ч орны тамирчдын хувьд хэцүү даваа. 2019 онд Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид дэлхийн дэвжээнээс нэг хүрэл медаль хүртсэндээ уучлалт гуйн, өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа танд өгч байлаа. Тэгвэл өнөөдөр тэр нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв. Ахиц дэвшил хэр гаргасан гэж та бодох юм?

-О.Балжинням багшийн маань тэр үеийн баг үнэхээр хүчирхэг байв. Гэхдээ 2019 оны баг харьцангуй ахмад тал руугаа орж байсан. Нэг үе солигдох эгзэгтэй үе дээрээ ирсэн гэсэн үг. Цаг хугацааны юм гэх үү дээ. Нэг хүн үргэлж аварга байгаад байхгүй шүү дээ. Миний хувьд харьцангуй залуу тамирчдыг гаргаж ирэх л үүрэг хүлээсэн хүн. Өмнөх үеийн залгамж халаа ч өнөөдөр явж байна. Монголын жүдо бөхийг улам л мундаг болгох бодлого явагдаж байгаа шүү дээ.

-Одоо танай дасгалжуулагчдын багт Хонконгийн шигшээ багт ажиллаж басан хоёр хүн бий. Ер нь дасгалжуулагчдын цалин мөнгө гаднын улсуудынхаас хэр байдаг юм. Миний сонссоноор 400 мянга л байдаг гэсэн. Та ч тэр, бусад дасгалжуулагчдын цалин хөлс ер нь хүрэлцээтэй байх юм уу?

-Ердөө жилийн өмнө л бид 400 мянган төгрөгийн цалинтай байлаа шүү дээ. Би л гэхэд 700-800 мянган төгрөгийн цалин авч байлаа. Гэхдээ мөнгөнөөс илүүтэйгээр эх орныхоо нэрийг гаргах, амжилт үзүүлэх, жүдо бөхийн хөгжлийн төлөө гаргах чин сэтгэл нь байгаадаа чухал гэж манай багийнхан боддог. Олон гарч ирж байгаа авьяастай залуусыг алдчихгүй юм сан гэж боддог. Харин би тэгж ч ядраад, ингэж ч зовоод, мөнгөгүйдээд гэхээс илүү амжилт нь чухал. Тэртээ тэргүй манай нийгэм тэр аяараа тийм байхад зөвхөн бид гоншигноод яах юм бэ. Ард түмэн баярлаж байгааг харах нь бидэнд дэндүү сайхан баяр болж өгдөг. Тэрнээс алдар нэр, мөнгө төгрөг нь төдийлөн чухал биш байх аа.

-Алдар нэр, мөнгө төгрөгөөс илүү эх орныхоо нэрийг гаргах чухал гэлээ шүү дээ. Тэгвэл сая Ц.Цогтбаатарыг дэлхийн аварга болж төрийн дууллаа эгшиглүүлэхэд огшив уу?

-Баярлалгүй яах вэ. Тэр үеийн сэтгэгдлийг үгээр хэлшгүй. Монгол хүн бүрийн сэтгэлд тийм мэдрэмж төрсөн байх гэж бодож байгаа. 

Шигшээ багийн дасгалжуулагчдын нийгмийн асуудлыг бодолцох хэрэгтэй

-Тэгвэл тамирчдын амжилт нь нүдэнд ил харагдаад, дасгалжуулагчдын амжилт хөдөлмөр төдийлөн үнэлэгдэхгүй байх шиг санагддаг. Энэ тал дээр?

-Бүх л дасгалжуулагчид хань ижил үр хүүхэдтэй. Ганцхан энгэр дээр байгаа тэмдгээ зарж идэх, худалдах биш. Тийм учраас дасгалжуулагчдын нийгмийн асуудлыг бодох л хэрэгтэй. Тухайн үед магтаад л өнгөрдөг шүү дээ. Ялалтын цаана бүгд байдаг. Ялагдлын ард тамирчин байдаг гэж ярьдаг ч яг асуудал дээрээ дасгалжуулагч л ялагдсаны буруу болдог нэг зовлон далдхан байдаг юм даа. Юм болбол л муулуулдаг багш нарын хэцүү зүйл бий. Сайдтай болсон учраас энэ асуудлууд шийдэгдэх л байх.

-Та их яарч байгаа бололтой хэдий давчуу ч гэсэн асуухад, эмэгтэй хүнд жингийн тамирчид байхгүй боллоо гэдэг асуудал яригддаг. Үүнийг хэрхэн шийдвэл зохилтой вэ?

-100 кг-тай эмэгтэй манайд хэр билээ дээ. Өндөр нь 180 см-аас дээш байх нь ховор. Гэхдээ манайд гарч ирж байгаа тамирчид байна. А.Адьяасүрэнг хоёр жилийн өмнө ингэж гарч ирнэ гэж хэн ч санаагүй л байлаа. Ранкийн дээгүүр байрлаад эхэлсэн. Ажиллаж л чадах юм бол хүнд жинд амжилт гаргаж болох л юм билээ.

Өмнө нь ч гэсэн Н.Түвшинбаярыг хүнд жинд жижиг биеэр амжилт гаргахгүй гэсэн ч олимпын аварга болж чадсан. Гол нь хөдөлмөр, ажил л юм даа.

Н.Түвшинбаярыг эргэх гээд цаг товлочихсон

-Та Н.Түвшинбаярыг олимпын аварга болгосон гавьяатан шүү дээ. Сүүлд тун хэцүү асуудалд унасан. Ц.Цогтбаатарыг дэлхийн аварга болсныг дуулсан болов уу. Ер нь эргэж очив уу?

-Мэдээж дуулсан байгаа байх аа. Дэлхийн аваргад явахынхаа өмнө очих гээд үнэхээр амжсангүй. Одоо жаахан цаг гарсан дээр очно. Цаг ч гэсэн товлочихсон байгаа.

-Тун ч бэрх асуудал шүү?

-Би залуу багш байхдаа алтан медаль авхуулна. Амжилтад хүргэнэ  гэж боддог байсан бол одоо бусдад үлгэр жишээ болъё л гэж боддог болсон. Байгаа байдал буй бүхнээрээ буюу ёс суртахуун зан төрхөөрөө үлгэрлэхийг хичээдэг. Бэлтгэж байгаа тамирчдаа ч гэсэн ухаалаг, ёс зүйтэй байлгах гэж хичээж байна. Ахлах дасгалжуулагч гэдэг статус дээр байгаагийн хувьд аварга болгох нь миний үүрэг хэдий ч тамирчдаа амьдрал дээр хүн болгох нь л миний хамгийн том үүрэг юм билээ.

Тэр энэ ярианы төгсгөлд тун бодлогошронгуй суусаар дараагийн уулзалт руугаа орохоор явж одов.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Юююююююю
Юююююююю
2022-10-26 08:15

Болдоодоо баярл�##�аа. Түвшээг эргэж очоорой. Сайн з�##�уу байсан. Одоо л сэтгэлийн дэм өгөх шүү.

Зочин
Зочин
2022-10-26 08:45

Хам нь хэрэг үүрсэн хамаа эргэнэ гээд хулхидаж л байдаг юмдөө кк

Зочин
Зочин
2022-10-26 09:49

Санаж явахад бүтнэ дээ

Зочин
Зочин
2022-10-26 09:57

Сайн явахад нөхөд мундахгүй, гундуу явахад сэтгэлийн найз олдоггүй л юмдааа хөөрхий хүн гэдэг амьтан ч �##�ь сайн явааруу нь л т�##� засаж тэмүүлдэг энэ байдлаар амьтанаас ялгаагүй

Зочин
Зочин
2022-10-26 09:58

Хүн чанараа хэзээ ч ямар ч үед гээж болохгүй л юм байгаамдаа

Зочин
Зочин
2022-10-26 09:59

hen ch aldaj onon ni neg ergechihed bolohgvi ym baihgvi l deeee sportoor hicheelsen erul tarhitai hundeeee medej bga bailgvi

Зочин
Зочин
2022-10-26 09:59

Сайхан ярилцлага болжээ

Зочин
Зочин
2022-10-26 10:21

Ёстой супер багш...

Зочин
Зочин
2022-10-26 10:22

Илүү их яриулах байжээ...

Эргэлзээ
Эргэлзээ
2022-10-26 11:42

..сайхан дотны найзаа зүгээр цохиод л өнгөрөөгүй маш олон удаа аймшгийн зодоод эмнэлэгт хүргэж өгөх байт�##� эсрэгээрээ өөрөө амиа аврахаар эмнэлэгт очиж хэвтэж бсан хүн чанаргүй этгээд...хэнийг ч хайрлах ухаан бхгүй этгээд...

зочин
зочин
2022-10-26 11:43

сайн д�##�г�##�жуулагчдаа амжилт хүсэе ээ

Зочин
Зочин
2022-10-26 17:43

Тэр яргачинг бүү дурс тэгээд ч нэр сүрээ баастай хутгасан хүн бол өөраө

Зочин
Зочин
2022-10-26 17:48

Энэ Цогтбаатарт “Гавьяат тамирчин” цолыг нь яагаад өгдөггүй юм бэ? Болзлыг нь биелүүлчихсэн юм биш үү? Эсвэл, болоогүй байгаа юм уу? 2024 оны Олимпод яаж оролцохыг нь хараад байгаа юм уу? Уг нь хүнд урам хайрламаар л юм. “ Гавьяат цолны” нэр хүнд унах нь ч унасан байх шүү! Гэхдээ ялгаад байгаа юм шиг…!!!

Зочин
Зочин
2022-10-26 17:58

хөдөөний мангар бацааныг хөөрөгдөх хэрэггүй л байж дээ хайр даахгүй новш байж дээ хөөрхий ард үлдсэн эмгэтэй хэдэн хүүхдээ өсгөх гээд хэцүү л байгаа даа

Зочин
Зочин
2022-10-27 11:40

Тэмцээний өмнө энерги муутай газраар чвж энерги муутай хүмүүстэй уулзах хэрэггүй байхаа очоогүй нь зөв шүү. Ямар олигтой байтлаа сайн найзыгаа үхэлд хүртэл нь зодохов дээ.

Зочин
Зочин
2022-10-27 14:02

Хүн чанартай сайхан хүн

Зочин
Зочин
2022-10-27 14:29

Түвшинбаярыг эргэчихсэн бол тэнгэр ивээх ч байсан юм билүү хэн мэдлээ.

Холбоотой мэдээ

Back to top button