
Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Н.Цэдэнбал ирэх сард эхлэх "Катар 2022" дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр "FIFA Legend" буюу дэлхийн алдартнуудтай хамт тоглоно.
"Катар 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны анхны тоглолт 2019 оны зургаадугаар сарын 06-нд болоход шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос ДАШТ-ий анхны гоолыг оруулсан.
Мөн оны аравдугаар сард FIFA буюу Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчлах үеэрээ түүнд Катар-2022 ДАШТ-ийг үзэх эрх өгсөн.
ДАШТ-ий хагас шигшээ тоглолт үзэх эрх болон "FIFA Legend" буюу алдартнуудын тоглолтод Ази тивээс төлөөлөн оролцох урилгыг Азийн хөл бөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгч, Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар Н.Цэдэнбалд гардуулан өглөө.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүмжилдэг хүмүүсийг ингэж панаалдана