Нийгмийн

Дарьгангын нууруудад 6000 хун чуулж байна

Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнд буцах хунгийн сүрэг чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн Ганга нуур. Цаг агаар сэрүүсэж эхэлмэгц усны шувууд бөмбөрцгийн хойд талаас эхлэн хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг.

Ингэж нүүдэллэхдээ хунгийн сүрэг ангайхаан хамт хоол хүнс, хүч тамираа нөөцөлж урт, хүнд аяллыг эхлүүлдэг байна. Тэгвэл энэхүү чуулганг харахаар жуулчид, иргэд жил бүрийн аравдугаар сард тус аймгийг зорих нь элбэг.

Гэвч олны хөл, жуулчдын чимээгээр хун шувууд хоол тэжээлээ нөхөж, хүч тамираа хангалттай сэлбэж чадахгүйд хүрч улмаар замдаа олноор хорогддог аж. Иймд хунгийн чуулган үзэхээр тус нутгийг зорихгүй байх нь зүйтэй юм.

Энэ жил Даргангын нууруудад 6000 хүн чуулж байгаа тооцоо гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2022 17:47

Мэдээлчээд зорихгүй байх хэрэгтэй гэдэг нь ямар учиртай юм

Холбоотой мэдээ

Back to top button