Хөвсгөл аймаг архинаас татгалзсан 400 иргэнээ ажлын байраар хангана

Хөвсгөл аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлөөр дамжуулан архинд донтох эмгэг түүнээс үүдэлтэй гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд "Сүүн тахилт" төрийн бус байгууллагатай хамтран “Тархиа шүтье, урам хайрлая” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт архинаас татгалзсан 30 гаруй иргэн оролцож, өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.

"Сүүн тахилт" ТББ нь 2012 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд давхардсан тоогоор зуу гаруй мянган төрийн албан хаагч, иргэдэд мэдээлэл, сургалт, зөвлөгөө өгснөөс 400 гаруй иргэн архинаас бүрмөсөн татгалзсан байна.
Харин энэ онд 14 сумын 2800 гаруй төрийн албан хаагч, иргэдэд сургалт мэдээлэл хүргэснээс 83 хүнийг тусгайлан сонгон авч ажилласнаас 43 хүн архинаас бүрмөсөн гарсан байна.
Архинаас гарсан иргэдийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын байнгын болон түр ажлын байраар хангах боломжийг судлах саналыг хүргүүлэн ажиллах аж.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙХАН ЮМНААСАА ТАТГАЛЗААД ЯАЖИЙНАА ЗА ЗА ДЭМЖИЖ БАЙНАА УГ НЬ БОЛ МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН ХИЙХ БАЙЛАА. МАНАЙ ХОЁР НАЙЗ АРХИНААС ТАТГАЛЗСАН ГЭЭД АЖИЛД ЧААЦАН БАЙГАА АНХНЫ ЦАЛИНГАА АВААД ЦӨМ АВНА ДАА