СПОРТ

Волейболын дээд лигийн тэмцээнд нэг багаас тоглож буй ихэр мэт эгч дүүс

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өчигдөр явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй есөн багийн тамирчид өрсөлдөж буй. Дээд лиг гурван тойргоор бүтэн улирлын турш явагдаж аваргуудаа тодруулах юм.

Бид цувралаар лигийн эргэн тойрон дахь сонирхолтой мэдээллүүдийг товчоор хүргэхийг зорьж буй. Энэ удаа залуучуудын улсын аваргын найман удаагийн аварга "Энакоре" багт хамтдаа өрсөлдөж буй эгч дүү тамирчдыг онцолж байна.

Тэд бол ОУХМ Д.Үнэнтуяа, спортын дэд мастер Д.Анужин нар юм. Даяндоржийн Үнэнтуяагийн хувьд Алтайнбарс клубээс дээд лигт өрсөлддөг байсан бөгөөд энэ удаа дүүгийнхээ "Энакоре" багт нэгдэн тоглож байна. Харин түүний дүү Д.Анужин багийнхаа холбон тоглогчийн байрлалд тоглодог бөгөөд лигийн шилдэг холбогчдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тэдний багийн бүрэлдэхүүн нэгдүгээр тойргийн дүнгээр дээгүүр жагсаж байгаа бөгөөд аваргын шатанд шалгарах бүрэн боломжтой чансаа өндөр баг юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button