Онцгой дэглэм: 1991 оны хуулиар ЭТТ ХК-ийн удирдлагыг дураар томилох ч БЭТ ажиллуулах заалт байхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат бөгөөд онцгой дэглэм тогтоосон хугацаанд тус компанид гүйцэтгэх удирдлагын үүрэг гүйцэтгэх юм.
Тэгвэл, Компанийн тухай хууль болон Төрийн өмчийн тухай хуульд Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилох тухай ямар нэг зүйл заалт байхгүй байгаа юм. Гагцхүү Монголбанк л үйл ажиллагаа нь доголдсон арилжааны банканд БЭТ /Бүрэн эрхт төлөөлөгч/ томилох эрх зүйн зохицуулалттай байна.
Үүнийг дагаад өдгөө "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн бүрэн эрхийг Ж.Ганбатад шилжүүлэх асуудал яг ямар хуулийн хүрээнд, ямар процессын дагуу хэрэгжих нь анхаарал татна.
Энэ нь өнөөдөр мөрдөгдөж буй хуулиудаас, Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хэмээх 1991 онд баталсан хуульд холбогдож байна. Тус хуулиар Засгийн газар тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоож болно. Энэ хүрээнд:
Байгууллагын бүтцийг тогтоож, бүх шатны удирдлагыг томилох эрх нь Засгийн газарт олгогддог байна.
Өөрөөр хэлбэл Засгийн газар "Эрдэнэс тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон бол гүйцэтгэх удирдлагыг нь шууд томилох боломжтой. Гэхдээ үүнийг Бүрэн эрхт төлөөлөгч гэж нэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч дээрх хуулиар бол Б.Ганхуягийг чөлөөлж, орны хүнийг томилох эрх нь Засгийн газарт байна.
Харин БЭТ ба одоогийн Гүйцэтгэх захирал хоёр нь зэрэгцэн ажиллах боломжтой эсэхийг тодруулсан хуулийн заалт, хууль эрх зүйн орчин алга.
ГЭХДЭЭ: Энэ хууль өөрөө бүрхэг зохицуулалттай. Онцгой дэглэм тогтоосон үедэх Засгийн газрын бүрэн эрхийг "Доорх хүрээнд байвал ЗОХИНО" гэж тодорхойлжээ. "Зохино" гэсэн тодорхойгүй үгийн цаана БЭТ томилох, одоогийн захирлыг нь чөлөөлөх аль алиных нь бүрэн эрхийг гартаа авч болох дүр зураг ажиглагдаж байна.
Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хуультай энд дарж танилцана уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
долир хунхууз