Нийгмийн

Б.Ганхуягийг өнөөдөр чөлөөлнө

Өчигдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон билээ.

Эл шийдвэртэй холбоотойгоор Ж.Ганбат тэргүүтэй холбогдох албаныхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж, Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гарын үсэг болон тамгыг шилжүүлэн авсан тухай бид мэдээлсэн.

Харин Б.Ганхуяг нь Гүйцэтгэх захирлын албандаа хэвээрээ бөгөөд түүнийг чөлөөлөх эрх нь байгууллагын ТУЗ-д бий.

Энэ дагуу өнөөдөр /2022.10.27/ түүнийг ТУЗ-өөр чөлөөлнө гэх мэдээлэл байна.

Тэрбээр "чөлөөлөгдөөгүй, бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай цуг ажиллана" гэх утгатай зүйлийг цахим хуудаснаа бичсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

кошногоо төмбийтөл идээ биз дээ сугарч гартал нь унгав уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

өмссөн цамцны ханцуйг л харчих.нэрээ шивүүлж захиалгаар хийлгүүлж ........гэтлээ л тасархай амьдарч бнашдээ

ЗОЧИН
ЗОЧИН

Ганхуяг ч харин анх иргэдэд хувьцааны ноогдол ашиг хүртээсэн захирал шүү ард иргэд муу хэлж хэрхэвя болохгүй байхаа өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана гэгчээр Ганхуяг ч монголын ард түмэнд өөх өгсөн шүү.

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

хаха тгд өөхийг нь чи идээд махыг энэ идээд .чамд юм өгвөл амаа хамхиад явдаг тэжээвэр гөлөгүү.наад бодолдо урсаж амьдар.

tuguldur
tuguldur

Энэ нөхрийг дагаж очсон оюутны холбоо гэж явсан нөхөд байс гээл гадаад руу аялалаар явж байгаа харагддаг тэгэхээр энэ өөрөө зүгээр улсаа худалдаж авах хэмжээний мөнгөтэй болоо биз, Эрдэнэт хотод л лав айхтар олон залуусыг гар хөлөө болгосон байдын

УССӨ
УССӨ

ХЭДДҮГЭЭР АНГИ ТӨГССӨН,ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС ЭНЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛДАДАГ ЮМ БЭ?
ЖНЬ ЭНД "ТУЗ-ӨӨР " ГЭЖ БИЧСЭН БАЙХ ЮМ ?

Зочин
Зочин
Reply to  УССӨ

Тэгээд ТУЗ-аар гэх үү тэнэг ээ

Зочин
Зочин

одоо болно доо их л тэслээ шүү

Зочин
Зочин

Хагартлаа баяжсан

Зочин
Зочин

Хууль журамаас давсан үйл ажиллагаа хийсэн бол солих нь зөв.Ёс зүйтэй ажиллах нь тухай хүний унаган хүмүүжлээс шалтгаална. Хувийн сонирхлоо дээгүүр тавиад эрх мэдэлээс даваад шуналтахаар буруудна даа. Бүх юм хязгаартай хэм хэмжээтэйг ухаарч бай дарга нараа

Холбоотой мэдээ

Back to top button