Нийгмийн
Хөвсгөл далайг задгай завиар туулж, хүүхдийн амь аварчээ

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч А.Золжаргал, сувилагч Д.Нэргүй, жолооч Ж.Мөнххүү нэг настай хүүхдийн амийг аварчээ.
Тодруулбал, тэд Хөвсгөл далайг задгай завиар туулан Ханх суманд очиж, уушгины хатгалгаа хүндэрсэн хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэсэн байна.
Хүйтний улирал эхэлсэн, намрын давалгаатай замаар өдийд зорчиход хүндрэлтэй учир тэд дөрвөн цаг зарцуулжээ. Цаг агаар энгийн үед Хатгалаас Ханх хүртэл хоёр цаг гаруй хугацаанд зорчдог.
Хэрэв уулын замаар явсан бол хүүхдийн амь насыг аварч амжихааргүй байжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.