Нийгмийн

Х.Нямбаатар: Зөрчлийг мэдээлдэг болсноор ААН, айлын хаалгыг таглаж машинаа тавьдаг байдал өөрчлөгдсөн

Явган хүний зам дээр машинаа байрлуулсан бол иргэд мэдээлж торгуулийн мөнгөнөөс хувь авах зохицуулалтын тухай асуудал нийгэм эд өрнөж буй. Тэгвэл энэ тухай Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрлхийллээ.

Тэрбээр, "зөрчил мэдээллийг урамшуулдаг таван хууль манай улсад үйлчилж байсан. Үүний хоёр нь хүчингүй болсон. Нэг нь сонгуулийн тухай хуульд байсан иргэдийг эд зүйл, эд мөнгөөр татах талаар хууль бус үйл ажиллагаа явуулсан бол тухайн урамшуулсан хүнийг мэдээлсэн иргэнийг урамшуулах журам хасагдсан. Мөн татвартай холбоотой мэдээлэх хууль үйлчилдэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулинд гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллийг урамшуулдаг тогтолцоо бий.

Зөрчлийн тухай хуулийн тухайд гэвэл жилд ойролцоогор 1.3 сая захиргааны зөрчил гардаг. энэ зэрчлийн бараг 96 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын жирам зөрчих зөрчлүүд байдаг. тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэх, зөрчлийн хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй хангах үүднээс ийм мэдээллийг явуулсан. Энэ чиглэлээр яг нарийвчилсан журам байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх хуулинд байгаа хүрээндээ явж байгаа. Тээврийн цагдаагийн байгууллага дээр хэдий хэмжээний мэдээллүүд ирж байгаа тухайд надад мэдээлэл алга байна.

Мэдээлдэг болсноос шалтгаалаад нийтийн эзэмшлийн зам талбай дээр иргэд машинаа дураараа байрлуулж орхидог, аж ахуй нэгж байгууллагын хаалга үүдийг таглаж тавьдаг энэ асуудал цэгцэрч байгаа гэсэн мэдээллийг авсан" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Standart bish ajildag maldaa

Зочин
Зочин

Naad gargaad baigaa dvrem juram chini buruu shvv dee zogsoolgvi bair barin zogsoolgvi zogsooliin hvndereltei hotod amidarchiin tegeed zaluusan ajil hiih durgvi iim niigemd naad juram chini alban esoor hergejvvl zaluus utsaa barij garaal 30 buruu mashinaa tabisan hvnii mashinii zurgiig daraad yabuullaa 4000*30=120.000t 30 hongoor vrjiheer 3.600.000 bolon ajil hiij yah ymbe ( vnendee oroi ajil taraad gertei ochihoor zogsool oldohgvi argalaj hashilag dabuulaj tabih oron suuznii 1 egneend tabihaas oor songolt baihgvi shvv dee ) 160 ailiin bair barichaad gadnaa 30-40 mashinii zogsooltoi bain shvv dee ????????????

Зочин
Зочин

Мэдээлсний зоргоор торгоод б.вал хэцүү.Тухайн машин хир удаан тухайн хүнд саад болсныг тодруулж байж л торгууль ярих хэрэгтэй.Манайхан ганц 2минут хүлээж чаддагүй новшнууд шд.Иймд үүний шударга хүндээ ээлтэй шийдэх ганц арга бол зам зогсоолоо л сайжруулах арга.Хууль ч хэрэггүй.АЖлаа л хий.

Зочин
Зочин

Нэгэнт хангалттай том зогсоолын талбай байхгүй учраас хүмүүс боломжоороо л машинаа байрлуулж байгаа. Айлын болон гаражийн хаалга таглаж тавьсан тохиолдолд утасныхаа дугаарыг үлдээхэд болно шүү дээ. Утасныхаа дугаарыг үлдээсэн тохиолдолд зөрчил гэж үзэх хэрэггүй.

Зочин
Зочин

Эхлээд машин зогсоох зогсоолын асуудлаа цэгцэлчээд дараа нь торго Нямбаатраа!!!!

Зочин
Зочин

Иргэд нэгнийгээ ольж мөнгө олох хэрэггүй. Ольж матаж олсон мөнгө тухайн авсан хүндээ хоол биш хор болно. Тэгэж мөнгө олсон орвол улаан чулуутын хогийн цэг дээр очсон нь дээр.

Зочин
Зочин

Нус нулимастай мөнгө амьдрал болоод амь насанд чинь цөвтэй шүү. Иймд бүгдээрээ матааснаас хол амьдарцгааяа

Зочин
Зочин

Монгол улс даяараа олёшик болж сөрөг нөлөө их гарна.олон хүн олёшик матаас өгвөл хэнэд нь түрүүлж мөнгө өгөх гм. Бас мөнгө өгөх хэрэгүй дээ.ёр нь аргаа барсан болхи хууль.ачдаг л байх нь зүгээр юмуу.зогсоолоо нэн түрүүнд шийд.

Холбоотой мэдээ

Back to top button